OEM GENUINE PARTS ДОКТОРООР ЗАХИАЛАХЫН ДАВУУ ТАЛ

  1. OEM parts, Genuine parts-н ялгаа, яг ямар сэлбэгийг хэлдэг юм бэ?
    Эдгээр нь автомашины оригинал сэлбэг үйлдвэрлэгч компанийн гаргасан нэршил бөгөөд үйлдвэрийн оригинал сэлбэг гэсэн утгатай ижил нэршил юм.
  2. Доктор авто сүлжээнд сэлбэг захиалах, бусад газарт сэлбэг захиж авчруулахын ялгаа юу вэ? Доктор юугаараа давуу гэж?
    Бид баталгаатай үйлдвэрийн оригинал сэлбэгийг, хамгийн богино хугацаанд, зах зээлийн үнээс 10~20% хямд үнээр танд нийлүүлнэ.
  3. Япон, Солонгос, АНУ, Герман гм бүх орны үйлдвэрлэгчийн сэлбэг захиалж болох уу?
    Тухайн автомашины сэлбэг захиалгын программ манай дээр байгаа л бол бид аль үйлдвэрлэгчийн сэлбэгийг захиалгаар нийлүүлнэ. Та манай УБ хот болон Эрдэнэт, Дархан хотын салбаруудад хандаж сэлбэг захиалах боломжтой.
  4. Сэлбэг захиалахад хэцүү юу? Жолооч би юу мэдэх ёстой вэ? Сэлбэгээ ямар үе шаттайгаар захиалах уу?
    Та автомашиныхаа арлын дугаараа тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрээс харна. Яг хэрэгцээт сэлбэгээ зөв оношлуулж мэдсэн байвал сэлбэг захиалахад ямар ч төвөгшөөлгүй ээ.
    Алхам бол маш энгийн, та машиныхаа фирм, загвар болон арлын дугаараа хэрэгцээт сэлбэгийн нэрийн хамт сэлбэгийн мэргэжилтний 9902-7680 дугаарт SMS илгээнэ.  
    Бид танд үнэ, ирэх хугацааг хариу мэдэгдэнэ. Та төлбөрөө дансаар эсвэл бэлнээр тушаахад сэлбэг захиалга баталгааждаг.
  5. Сэлбэг захиалахад надад НӨАТ-н сугалаатай талон бас Докторын хусаж арилгадаг бонус карт өгөх үү?
    Захиалгын сэлбэгт НӨАТ-н сугалаатай талоныг шууд олгоно. Харин Доктор авто сүлжээний 10,000₮ тутамд олгодог бонус картыг олгохгүй. Бид танд хамгийн хямд үнийг санал болгож байгаа тул нэмэлт урамшуулал, хөнгөлөлт хамаардаггүйг Уучлаарай.  
  6. Захиалаад ирсэн сэлбэг маань яг оригинал гэдгийг нь яаж мэдэх вэ?
    Захиалгаар ирсэн сэлбэгийн оригинал эсэхийг Бар код уншдаг апплейкшн ашиглан оригинал мөн эсэхийг мэдэх боломжтой. Сэлбэгийн захиалгын эдийн дугаар нь апплейкшн дээр гарч ирдэг.
  7. Захиалгын сэлбэгт БАТАЛГАА өгөх үү? Тавиад удалгүй эвдэрч эсвэл ажиллахгүй болчихвол буцааж болох уу? Ийм асуудлыг хэрхэн шийдэх үү?
    Монгол орны замын нөхцөл байдал, цаг агаар, машины насжилт, ашиглалт засвар үйлчилгээний нөхцөл зэргээс хамаарч бид захиалгын эсвэл худалдаанд бэлэн байгаа сэлбэгт баталгаа олгодоггүйг ойлгоно уу. Бид Toyota, Nissan зэрэг бүхий л Япон автомашин үйлдвэрлэгчдийн чанарын баталгаатай оригинал сэлбэгийг танд нийлүүлж байгаа билээ.
  8. Захиалсан сэлбэгээ хаана угсруулж суурилуулах уу?  
    Та захиалсан сэлбэгээ өөрөө авч яваад бусад засварын газруудаар суурилуулж болно. Мөн Доктор авто сүлжээний салбарууд болон 10р хорооллын мэргэшсэн инженерүүдээр ч суурилуулах боломжтой.
  9. Сэлбэг захиалгыг байгууллага, компаниараа нэгдсэн байдлаар гэрээ байгуулж зөвхөн Доктороос авдаг болж болох уу? Ингэж гэрээ байгуулбал нэмэлтээр ямар 1 бонус, урамшуулал, хөнгөлөлт бий юу?
    Танай байгууллагын автомашины тоо, жилийн худалдан авалт зэргээс хамааран байгууллагын машинуудыг жилд 2 удаа үнэ төлбөргүй оношилгоонд хамруулах, дараа тооцоогоор бараа, үйлчилгээ нийлүүлэх, хамтарсан өдөрлөг зохион байгуулах зэргээр бүхий л түвшинд хамтран ажиллах боломжтой. Та 9902-3403 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
  10. Сэлбэг худалдан авах, захиалахдаа юуг анхаарах ёстой вэ? ЗӨВЛӨГӨӨ хэлээч?
    Жолооч та доорх 3 зүйлийг үргэлж анхаараарай.
    1. Сэлбэг захиалах, худалдан авахдаа баталгаат газар сонгох.
    2. Автомашин гэдэг жолооч, зорчигчийн амь нас эрүүл мэндийг дааж явдаг тээврийн хэрэгсэл тул үйлдвэрийн оригинал сэлбэгийг суурилуулж байна уу. Дуураймал, чанар муу сэлбэг тавихаас үргэлж татгалзана уу.
    3. Автомашинаа мэргэжлийн инженер механикуудад зөв оношлуулж, хэрэгцээт сэлбэгээ зөв мэдэж сэлбэгийн захиалга өгөх нь таныг цаг хугацаа, эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.