ӨГӨӨМӨР ТОЁОТА

Нэгэн гайхалтай түүхийг тантай хуваалцах гэж байна. The_pandra нэртэй instagram хэрэглэгч өөрт болсон зүйлсээ хуваалцсан юм.

Энэ бол миний @toyotausa -ийн гайхамшиг. Энэ машин миний амьдралыг өнөөдөр аварлаа. Манай жижигхэн тосгоныг айхтар түймэр дайрч өнгөрсөн юм. Харин миний машин намайг болон бусдын амь насийг аврахад хэдэн удаа тусаллаа. Гал сөнөөгч болон хууль сахиулагч нартаа баярлалаа, бидний хэсэг хүмүүс одоо аюулгүй бас эрүүл байна - хэмээсэн тайлбарыг зургандаа өгчээ.

Харин түүний дор Тоёота Америк - компанийн зүгээс хариу бичиж: Амьдралаа эрсдүүлэн байж Тоёота Тундрагаар бусдын амь нас эрүүл мэндийг аюулгүй байлгасан бид маш их бахархаж байна. Тундрадаа санаа бүү зовоорой, бид таныг шинээр шагнана - гэсэн байна.

Энэ зураг 4 хоногийн өмнө орж автомашин сонирхогчид Тоёотагийн өгөөмөр занг одоог хүртэл магтан дуулсаар байна.

https://www.instagram.com/p/Bp8Z-fNBC1u/?utm_source=ig_web_copy_link
https://www.instagram.com/p/Bp8Z-fNBC1u/?utm_source=ig_web_copy_link