TOYOTA TUNDRA

Toyota Tundra нь Тоёота Корпорацаас хойд Америкийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа том хэмжээний пикап загварын ачааны зориулалттай авто машин юм.

1-р үе (2000 он-2006 он)

Японоос Америкийн зах зээлд экспортлож байсан Toyota Т100 хэмээх пикапыг орлох загвар болгож Tundra нэрээр 1999 онд бүтээгдсэн. Загварын зохион бүтээх ажлыг Hino компани хариуцсан ба үйлдвэрлэлийг АНУ-ын Индиана мужийн Toyota-гийн ТММI үйлдвэрт явуулдаг.

Үүнтэй ижил платформтой загвар нь Toyota Sequoia юм. Хөдөлгүүр нь 4.0 литрийн V6 1GR-FE ба 4.7 литрийн V8 2UZ-FE гэсэн 2 янз бөгөөд 6 шатлалтай механик хурдны хайрцаг, 5 шатлалтай автомат хурдны хайрцагтай.
Шинэ загварын хувьд Т100 болон Tacoma-тай адилаар хойд талдаа Toyota-ийн эмблем байхгүй, харин TOYOTA гэсэн бичигтэй. Т100-аас хэмжээгээр том боловч пикап төрөлдөө 3 том гэсэн нэршилд орж чадаагүй юм. Учир нь хэдий том хэмжээтэй ч хөдөлгүүрийн эзлэхүүн арай л бага байснаас тэр. Ийм ч учраас борлуулалтын хувьд ч тийм сайн байгаагүй.

Nascar уралдааны Craftsman truck төрөлд 2004 оноос Toyota багийн хэрэглэдэг үндсэн автомашин болон ашиглагдаж байсан.

Бүхээгээр нь ангилах

  • Энгийн дан бүхээгтэй
  • Энгийн хагас уртасгасан бүхээгтэй
  • Уртасгасан урт бүхээгтэй

Хувилбар

  • Энгийн кабинтай суурь загвар
  • SR5
  • Limited
Энгийн бүхээгтэй
Энгийн бүхээгтэй
Энгийн хагас уртасгассан бүхээгтэй
Энгийн хагас уртасгассан бүхээгтэй
Уртасгасан урт бүхээгтэй
Уртасгасан урт бүхээгтэй
Nascar уралдааны загвар
Nascar уралдааны загвар
2-р үе (2007 он - )

2004 онд Токиогийн авто үзэсгэлэнд FUTURE TRUCK CONCEPT гэсэн нэртэй концепт загвар танилцуулагдсан ба үүний дараа 2006 оны 2 сард Чикаго авто үзэсгэлэнд эхний хувилбараар танилцуулагдсан юм. Тун удалгүй Техасын Сан-Антониод баригдсан Toyota-гийн ТММI үйлдвэрт 2006 оны 11 сараас үйлдвэрлэгдэж эхлэн анхны бүтээгдэхүүн болон гарчээ. Энгийн болон уртасгасан бүхээгтэй загварууд голдуу Техасын үйлдвэрт хийгдэж байгаа бол Tundra Crew Max загвар Индиана мужийн үйлдвэрт хийгдэж байгаа.
Техас-д үйлдвэрлэсэн загварын арын шилэн дээр “BORN IN TEXAS, MADE BY TEXAS” гэсэн наалт наагдсан байдаг байна.

Өмнөх загвараас уламжлан ирсэн ачааны арын хашлага дээрх TOYOTA бичээсийг хэвээр үлдээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг.

2007 оны 1 сард Бээжингийн олон улсын авто машины үзэсгэлэнд оролцжээ. Хуучин байсан 1GR-FE  хөдөлгүүрийг 2UZ- FE хөдөлгүүрээр сольсон ба шинэ загварын 5.7 литрийн V8 3UR-FE хөдөлгүүрийг тавьсан.

Өөрийн ангилалд өрсөлддөг бусад пикапын борлуулалтыг Tundra нь хүчирхэг хөдөлгүүр, данхар их кузовоороо нам дарж унагаж Техасаас авахуулаад олон газарт алдаршиж ирсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 2008 оны нефтийн хямрал, Lehman Brothers-ийн санхүүгийн хямралаас шалтгаалан том автомашины борлуулалт эрс унаж эхэлжээ. Иймд Tundra мэтийн том автомашин үйлдвэрлэхээр төлөвлөгдөн баригдаж байсан шинэ үйлдвэрүүд бодлогоо өөрчлөн Prius загварыг үйлдвэрлэхээр зориулалтаа өөрчилжээ.

2010 оноос 4.7 литрийн 2UZ-FE хөдөлгүүрийг арай бага эзлэхүүнтэй боловч илүү хүчтэй 4.6 литрийн 1UR-FE хөдөлгүүрээр солих болсон байна.

Бүхээгийн төрөл

  • Энгийн дан бүхээгтэй
  • Уртасгасан бүхээгтэй бөгөөд +2 жижиг суудал 2 жижиг хойд хаалгатай
  • Crew Max буюу бүтэн уртасгасан бүхээгтэй

Хувилбар

  • Суурь загвар
  • Лимитед болон Crew Max
Энгийн дан бүхээгтэй
Энгийн дан бүхээгтэй
Уртасгасан бүхээгтэй бөгөөд +2 жижиг суудал 2 жижиг хойд хаалгатай
Уртасгасан бүхээгтэй бөгөөд +2 жижиг суудал 2 жижиг хойд хаалгатай
Crew Max буюу бүтэн уртасгасан бүхээгтэй
Crew Max буюу бүтэн уртасгасан бүхээгтэй