ИРЭЭДҮЙД ГАРАХ TOYOTA-ЫН ПИКАПУУД НЭГ ПЛАТФОРМЫГ АШИГЛАНА

Дараа үеийн Тоёота Тундра болон Такома загварын суурийг нэг байна гэдгийг Тоёотагийн эх сурвалжаас мэдээллээ. Энэхүү платформыг F1 гэж нэрлэсэн бөгөөд 2021 оны загваруудад ашиглах юм байна.

Тус платформ нь бидний мэдэх Hilux загварт ч ашиглах төдийгүй цахилгаан хөдөлгүүрийг дэмжих боломжтой гэдгийг мэдээлсэн байна. Тэгэхлээр ирээдүйн загварууд ч гэсэн шатахуунд хэмнэлттэй хайбрид хувилбар байхыг магадлалтай болж байгаа юм.

Тоёота компани Тундра болон Такома загварын угсралтыг Техас дахь Сан Антониод хийж байгаа бөгөөд платформыг хамтран хэрэглэснээр үнийг бууруулж, үр ашгийг нэмэх боломжийг олгож байна. Мөн үүнээс гадна одоогийн ашиглаж байгаа платформ нь 2007 оны загвар тул зорчигчийн аюулгүй байдлын стандартыг төдийлөн сайн хангахгүй байгаа гэнэ.