AIR CONDITION-ЫН АЖИЛЛАГААГ ОЙЛГОЁ

АСУУЛТ: Автомашны эйр кондейшн гэж юу вэ?

ТОЖОО: Орчин цагт автомашины тав тухыг хангах үүднээс салоны нэмэлт төхөөрөмжийг суурилуулдаг болсон. Үүний нэг бол сэрүүцүүлэгч эйр кондишн юм. Салонд хүйтэн агаар үүсгэж тав тух хангах үүрэгтэй системийг эйр кондейшн гэдэг.

АСУУЛТ: Ажиллах зарчмынх нь талаар хэлж өгөөч.

ТОЖОО: Эйр кондишний мотор нь хөдөлгүүрийн нэгэн хэсэг болон суурилагдсан байдаг. Хөдөлгүүрийн тахир голтой эйр-кондишний мотор нь ременээр холбогдсон байх бөгөөд зөвхөн жолооч салон дотроос А/С товчийг дарж идэвхжүүлсэн үед хөргөх систем ажиллаж эхэлдэг. Кондишнийг ажиллуулаагүй үед дамар сул эргэлтийн горимоор эргэж байдаг.

АСУУЛТ:  Ажиллагааг нь хэрхэн шалгаж мэдэх үү?

ТОЖОО: Бид зуны улиралд кондейшнээ ажиллуулж сэрүүцэх хэрэгцээ гардаг тийм ээ. Паараа хүйтэн дээр тавиад A/C гэсэн товчийг дарж асаахад хүйтнээр үлээхгүй байвал засварын газарт хандах хэрэгтэй. Ихэвчлэн ферон нь дууссан учраас үлээхгүй болсон байдаг.

СУРВАЛЖЛАГА

АСУУЛТ: Та машиныхаа эйр кондейшн бензин идэлтэнд нөлөөлдгийг мэдэх үү?

ЖОЛООЧ А : Мэдэлгүй яахав. Мотор илт хүчтэй ажиллаад байдаг шүү.

ЖОЛООЧ Г :  Минийх уг нь хайбрид хөдөлгүүр. Бага идэх ёстой ч кондейшнээ их хэрэглэхээр 1, 2 литр илүү идээд байдаг.

ЖОЛООЧ М : Энэ товчлуурыг дарахаар ажилладаг мөн биздээ тэ. Минийх бүлээхэн үлээгээд байдымаа. Ямар учиртайг нь мэдэхгүй л байна.

Эйр кондейшний ашиглалтын явцад анхаарах зүйлс болон засвар үйлчилгээний талаарх зөвлөгөөг танд хүргэе

  • Эйр кондейшн ажиллуулах үед моторын дуу намсаж, хөдөлгүүр эргэлт удааширч мэдэгддэг. Энэ нь фреоныг ууршуулагчаас радиатор луу шахаж байгаа моторын ачаалалтай холбоотой юм. Энэ ачаалал нь ойролцоогоор 2 морины хүчийг хөдөлгүүрээс авч цаашлаад жанамд 50% ачаалал нэмж өгдөг. Үүнийг хөдөлгүүрийн компьютер мэдэрч моторын эргэлтийг нэмэх, бензин өгөлтийг нэмэгдүүлж хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангадаг. Ингэснээр шатахуун зарцуулалт энгийн үеэс 5-10% нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл 100-д 10 литр иддэг байсан бол 11 литр иддэг болно.
  • Дотоод шаталтад хөдөлгүүрээс хайбрид автомашины ажиллах зарчим өөр буюу ременээр эргэлт авдаггүй ч цахилгаан энергиэр эйр кондейшний моторыг ажиллуулдаг. Энэхүү цахилгаан энергийг гаргахын тулд бензин шатаах шаардлагатай болдог. Ингэснээр хайбрид машины зарцуулалт мөн адил ихэсдэг байна.

Эйр кондейшнээс шалтгаалсан бензин идэлтийг хэрхэн бага байлгах талаар 5 зөвлөгөө өгье.

1.    Хамгийн эхний алхам бол эйр кондишнийг бага ажиллуулах
2.    Салоны фильтр цэвэрхэн байх
3.    Өгсүүр, ачаалалтай замд кондишнийг унтраах
4.    Халуунд агаар сэлгэсний дараа ажиллуулах
5.    Фреоны даралт хэвийн хэмжээтэй байх

Гэрт хэрэглэдэг хөргөгч заавал цахилгаан үүсгэврээр тэжээгдэж ажилладагтай адил автомашины эйр-кондишны мотор бензин хөдөлгүүрээс эргэлт авч ажиллах шаардлагатай байдаг юм шүү.