БЕНЗИН ИДЭЛТЭНД НӨЛӨӨЛӨХ 6 ГОЛ ШАЛТГААН
Та машинаа удаан нормалдуулдаггүй, бөглөрдөггүй зэрэг жолоодлогод ямар нэгэн асуудал байхгүй үед идэлт их байвал доорх 6 зүйл хамгийн их нөлөөлөх магадлалтай байдаг.
- Свечэ муудах - Хэмнэлт 0.5-3 литр
Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд тогтмол сольж байх шаардлагатай - Холимгийн хаалтны бохирдол - хэмнэлт 0.2-1 литр
Холимгийн хаалт бохирдсоноор хөдөлгүүрт хангалттай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг. - Агаар шүүгч - Хэмнэлт 0.5-0.8 л
Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадалгүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг - Түлшний систем бохирдол - Хэмнэлт 20%
Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай - Инжекторын бохирдол 0.5-1.5 литр
Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. - Дугуйн хийн даралт 4%
Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг
Техникийн үйл ажиллагаа хэвийн ч таны жолоодлогоос хамаарч бензин идэлт нэмэгддэгийг мартаж болохгүй