ARCTIC ТОНОГТОЙ AMAROK ТАНИЛЦУУЛАГДЛАА

VW компанийн Amarok загварыг Арктикийн экстрем нөхцөлд зориулан өөрчилснийг одоо танилцуулах гэж байна.

Түүнийг бидний сайн мэдэх Arctic Trucks компани өөрчилж тоноглосон бөгөөд туулах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тэнхлэгийг 25 мм өндөрлөж, 315/70*17-той бүх улирлын дугуй, том шаврын хаалт, крыло зэрэг зүйлсээр тоноглож.

Харин салонд богино долгионы радио станц, багажны хайрцаг, анхны тусламжийн ком, аварга домкрат, кофений машин зэрэг зүйлстэй.

Харин мотор нь стандартаараа буюу дизель V6 221 морины хүчтэй хөдөлгүүртэй юм байна.