ARCTIC TRUCKS LX 450D/570 AT35

АТ35 төрөлд нэгэн шинэ люкс төрөл нэмэгдсэн байна. Та юун АТ35 гэж асууж магад. Арктик Тракс компани өөрсдийн загваруудаа АТ33, АТ35, АТ37, АТ38 хувилбаруудаар ангилдаг бөгөөд эдгээр нь дугуйн хэмжээгээрээ харилцан адилгүй, түүнийг дагаад кузов болон өндрийн хэмжээс нь өөрчлөгддөг билээ.

Энэ удаагийн бүтээл нь бас л нэгэн өвөрмөц төрхийг гаргаж чадаж ээ. Хүний хөл хүрэхээргүй газарт таны тав тухыг хангаж, найдвартай аваачих тийм л нэгэн хөлгийг бий болгож чадсан байна. Одоогийн байдлаар дизель, бензин аль аль хувилбар нь санал болгогдож байна.

Хийсэн өөрчлөлт:

  • 17х10j Arctic Tracks обус
  • 315/70/R17 хажуу бөөрний хамгаалалттай дугуй
  • Урд хойд тэнхлэг нь 4 см өндөрссөн
  • Аморизаторын явалтыг уртасгасан
  • Урд гуперын хамгаалалттай
  • Хаалганы хамгаалалттай
  • Арк нь томссон гэх мэт.