2016 ОНЫ ЦОО ШИНЭ LEXUS RX ТАНИЛЦУУЛАГДЛАА
Өчигдөр Нью-Йоркын авто шоунд цоо шинэ 2016 оны Lexus RX загвар танилцуулагдлаа. Энэ нь түүний 4 дэх үеийн шинэчлэгдсэн загвар болж байгаа бөгөөд дунд гарын люкс SUV ангилалд бусад авто үйлдвэрлэгчтэй өрсөлдөх юм.
Компанийн шинэ бэлгэ тэмдэг болох трапец хэлбэрийн маш том урд нүүр, LED их гэрэл, манангийн гэрэл, өдрийн гэрэл зэргээр сондгойрсон нь түүнийг танихад хялбар болгожээ. Өмнө нь тэдний гаргаж байсан теазер видеонд гарсанчлан дээвэр нь нэлээд налуу болж С баганы цонх маш хурц ирмэгтэй болж ирсэн, үүнийг хадгалж хойд их гэрэл L хэлбэрийн болсон улмаар хос яндангийн системтэй болж иржээ.
Салоныг сонирхвол 12.3 инчийн инфотэйнмент дэлгэцийг голд байрлуулсан, хойд суудал халдаг болсон, шилэн дээвэртэй болсон, хойд зорчигч нарт зориулсан 11.6 инчийн дэлгэцтэй инфотэйнмэнт дэлгэцтэй болсон гэх мэт давуу талыг багтаасан байна. Хөдөлгүүрийн хүчин чадлын хувьд RX350 загварт 3.5 литрийн V6 цилиндртэй 300 морины хүчтэй хөдөлгүүрийг суурилуулсан ба шинэ 8 шатлалт автомат хурдны хайрцгийн туслалцаатай хөдөлгүүрийн хүчийг дугуйнд дамжуулдаг байна.
Шинэ үеийн трэнд болоод байгаа хайбрид загвар ч мөн адил бий агаад одоогийнх шиг RX 450h нэртэйгээр гарна. Хүчин чадлын хувьд 3.5 литрийн хөдөлгүүрийг цахилгаан мотортой хослуулсан ба гаргах нийт чадал нь 300 морины хүчтэй байна.
Цоо шинээр анх удаагаа Lexus компани RX загварууддаа Adaptive Variable Suspension (AVS) буюу замын нөхцөлд тохируулан амортизатор, пүршний ажиллагааг удирдах боломжтой системийг суулгасан байна. Ингэснээр өндөр хурдтай эргэх үед кузовт бага зэргийн л нөлөөлөл үзүүлэх болсон гэж компанийн зүгээс танилцуулсан юм. Удахгүй үүнийг тестэлдэг вэб сайтууд шалгаад илүү тодорхой мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
За дээрхээс гадна F Sport хэмээх бага зэргийн ширүүн дүр төрхтэй спорт хувилбар бий. Үүнд 20 инчийн обуд, TFT олон функцтэй дэлгэц, рулын арьсан бүрээс гэх мэт үзэмж оруулах зүйлсийг нэмж өгсөн байна. Хамгийн сүүлийн асуулт бол мэдээж хэзээ худалдаанд гаргах вэ? Худалдаанд энэ оны сүүлээр гаргахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn