LEXUS: БУСАД ЯМАР Ч МАШИН МАНАЙ ЧАНАРТ ХҮРЭХГҮЙ

Марк Темплин анх 1990 онд буюу LS400 худалдаанд гарч Lexus брэнд анх бий болсноос яг жилийн дараа Toyota компанид орсон юм. Одоо тэрээр Lexus-д топ төвшний удирдлагуудын нэгээр ажилладаг бөгөөд Toyota компанийн захирал Акио Тоёодагийн алсын харааг бодит амьдрал дээр биелэгдэхийг хүсдэг нэгэн юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

Түүхийн хувьд авч үзвэл бид хэн ч дүйцэхээргүй хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг бүтээж ирсэн

C/D: Lexus-ийн F серийн машинууд зах зээл дээр аль хэдийн байр сууриа олсон BMW M болон Mercedes-Benz AMG нараас юугаараа ялгарах вэ?

МТ: Бидний хувьд хамгийн гол зүйл бол бүх хүмүүсийг сайн жолооч болгож чадах автомашин хийх юм. Энэ нь зүгээр нэг техник технологийн хүчин чадлыг харуулахдаа гол биш. Мөн уралдааны тойрог зам дээр хамгийн хурдан нэгэн болох ёстой гэсэн зүйл биш юм.

C/D: Тэгвэл ая тухтай чамин байдлыг хүсэж Lexus-г худалдан авдаг үйлчлүүлэгч нарт компанийн энэхүү хурд хүч, үзүүлэлт рүү анхаарч буй байдал хэрхэн ойлгогдох бол?

МТ: Бид тэдэнд энэ хоёр талын хамгийн шилдэг гэсэн бүхнийг мэдрүүлэхийг зорьж байгаа. Бид хүчин чадлын хувьд уралдааны зам дээр уралдаж буй нийт машинуудын 99,9 хувьтай тэнцэхүйц гэхдээ зүгээр гудамжинд байгаа бусад бүх машинаас хамаагүй илүү тийм машиныг бүтээхийг хүсэж байна. Түүхийн хувьд авч үзвэл бид хэн ч дүйцэхээргүй хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг бүтээж ирсэн.  Бусад ямар ч автомашин манай чанартай эн дүйцэж чаддаггүй, манай машин шиг нам гүм, тав тухтай, үйлчлүүлэгчид жинхэнэ таалагддаг тийм хийцтэй байж чаддаггүй. Энэ бүхнийг бид л хийж чаддаг бөгөөд хийсээр ч байгаа. Харин одоо бид энэ бүхэн дээрээ эрч хүчтэй элементүүд болох загварлаг байдал, өндөр хүчин чадал, жолоодлогын динамик зэргийг нэмж F серийн гаргахыг хүсэж байгаа юм. Бид эдгээр зүйлсийг нэмж байгаа болохоос брэндээ өөрчлөх биш – брэнддээ илүү нэмж шингээж байна гэсэн үг.

C/D: Та бүхэн F загвартаа турбочарчерыг яагаад ашиглаагүй юм бол?

МТ: F хөтөлбөрийн ерөнхий инженер Юкихико Ягучи үндсэн хөдөлгүүрийн өөрөөс нь гарах тэр дотоод эффектүүд болох, дуу чимээ, мэдрэмж зэргийг мэдрэхийг хүсдэг учраас хөдөлгүүрийг өөрөөр нь байлгах дуртай хүн. Гэхдээ ийм учраас бид F серийн бүтээгдэхүүндээ турбог хэзээ ч ашиглахгүй гэсэн үг биш. Харин бид хэрэв ашиглахаар болвол түүний хүсдэг шиг тэдгээр мэдрэмжүүдийг өгч чадах хүчирхэг том хөдөлгүүрийг хийх болно. Түүний хувьд том хөдөлгүүрээс сайхан дуу гарах ёстой гэдэг зүйлд итгэдэг.

C/D: Шинэ Lexus 375.875$-ийн үнэтэй LFA-с ямар зүйлсийг сурч авсан бэ?

МТ: Бид анх үүнийг эхлүүлж байхдаа боломжийн үнэтэй бөгөөд сайн үзүүлэлттэй coupe хийхийг хүсэж байсан юм. Хөгжүүлэлтийн явц ч дарааллын дагуу явагдсаар, бүх зүйл илүү сайжирч илүү том болсоор үүнийгээ дагаад улам үнэтэй болж ирсэн. Бидний зарим нь “Wow, энэ зөв зүйл болсон болов уу?” гэж гайхаж байлаа. Гэвч эцэстээ энэ нь бидний хийсэн хамгийн шилдэг зүйлсийн нэг байсан юм. Учир нь үүнд манай инженерүүдийн маш их хүч хөдөлмөрөө шингээж, үүнээс сурсан зүйлс маань бидний хийж буй машинуудыг улам илүү сайжруулахад тус болсон.

C/D: Та Lexus дэлхийн хэмжээний уралдаанд RC F GT3-р оролцох хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн. Уралдаанд оролцох нь ямар ач холбогдолтой вэ?

МТ: Учир нь энэ бол маш зугаатай зүйл. Энэ яг л LFA шиг. GT3 машиныг бүтээж тэр машинаараа уралдана гэдэг нь бид дараа дараагийн бүтээгдэхүүнүүдээ илүү сайн болгох зүйлсийг сурч авна гэсэн үг.