СТАНДАРТ SANTA FE - АНТАРКТИК ТИВД

Хьюндай компани Антарктикийн хүйтэнд анх удаагаа Santa Fe-ийн чанарыг шалгалаа. Алдарт хайгуулчин Ernest Shackleton-ийн ач аварга том дугуйтай Santa Fe загварыг унаж 30 өдрийн аялал хийсэн нь энэ юм.

Түүний өвөө болох Shackleton-ийн баг хамгийн анх удаа өмнөд туйлын цэгт хүрэх оролдлого хийж байсан нь энэ түүхийг давтах сэдэл нь болжээ. Машины хувьд 2.2 литрийн дизель хөдөлгүүртэй бөгөөд стандарт салонтой, хамгаалалтын карказ байхгүй, суудал нь хэвээрээ.

Харин ганц өөрчлөлт хийсэн нь шинэ тэвш болон пүрш, амортизаторыг суулгаж өгсөн. Ингэснээр том дугуй орж, араан элэгдлийг багасгах боломжийг олгож ээ.

Өөр өөрчилсөн зүйлс гэвэл түлшний бакыг томсгож хөлддөггүй Jet A-1 түлшээр ажилладаг болгосон байна. Мөн вэбасто шиг урьдчилсан халаагуур тавьснаар эд ангийн элэгдлийг бууруулах болж.

Антарктикд зундаа хасах 28 хэмтэй байдаг бөгөөд мөсөн давхаргаар хучигдсан байдаг. Ийм орчинд нийтдээ 5700 км замыг туулсан ба дунджаар 30 км/ц хурдтайгаар аяллыг үргэлжлүүлжээ.

Түүх дурдвал 1972-1973, мөн 1983-1984 онд ажилласан Өмнөд туйлыг судлах XVIII, XXVIII хайгуул эрдэм шинжилгээний ангиудад БНМАУ-ын мэргэжилтэн Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат нар оролцон, Антарктидад очиж судалгаа, шинжилгээний ажил хийсэн билээ.