2011 HYUNDAI ELANTRA
Аялал зугаалгаар явахад таны ачаа бараа машинд тань багтахгүйгээс та ихээхэн эмээдэг нь үнэн боловч түүнээс гарах гарцыг та бүхэнтэй хуваалцах гэж буйдаа баяртай байна. Хямдхан өртөгтэй С-ангиллын зах зээлд өөрийн байр сууриа Хонда Сивик болоод Тоёота Королла загваруудын хамтаар бичилцэж яваа загвар бол яах аргагүй 2011 оны Хьюндай Элантра загвар юм.
Худалдан авагч нарт өмнө нь Сивик, Chevrolet Cruize, Ford Focus загваруудын, арай боломжтой хэдэд нь 2011 Вольксваген Жетта мөн Мазда 3 загваруудын сонголт байдаг байсан бол энэ удаад бага оврын зах зээлээс та автомашинаа сонгох гэж байгаа бол 2011 Хьюндай Элантра загварыг сонирхоод үзээрэй.
Жагсаалтад бичигдсэн Cruze болон Focus загварууд олон зүйлийн анхааруулгаар өөрийн хувийн хэргээ дүүргээд байгаа юм. Харин Элантра загвар өрсөлдөгч нараа санаандгүй байхад нь хүнд цохилтыг өгснөөр гарч ирсэн бөгөөд Хьюндай компанийн сайжруулсан Элантрагийн салон болоод гадаад төрх байдал гайхалтай болсон төдийгүй хурдны замд шатахуун зарцуулалт нь 4.9л/100 км байхаар бүтээгдсэн байна. Энэ үг өрсөлдөгч нарт хүнд сонсогдох нь гарцаагүй бөгөөд тоглоомын ялалтыг авах төлөвлөгөө амжилттай болсны илрэл болж байна.
2011 оны Элантра загварыг том ах Соната загварт хэрэгжүүлсэн "Fluidic Sculpture" (Шингэнт баримал) дизайны хэлээр бүтээж купе загвартай ижилхэн дээврийн хэсгийг хийсэн мөн хажуу бөөрөн хэсгийг тод хунираа, зураастай хийж өгсөн нь гоёмсог харагдуулж байна.
Урд нүүрийг илүү дээшлүүлж, их гэрлийг дахин загварчилсан, доод агаарын нүхийг томсгож манангийн гэрэл хийж өгсөн зэрэг түүний нэгээхэн онцлог болсон байна. Хойд талаасаа хэйчбак загваруудтай ерөнхийдөө төсөөтэй харагдуулам хийсэн бөгөөд урд нүүрэн хэсгийн дизайныг санагдуулам хийж өгчээ. Ангилалдаа хамгийн дээд зэргийн хувилбар болох Лимитэд хувилбарт 17 инчийн хайлшин обудыг P215/45R17 дугуйн хамтаар хийж өгдөг байна.
Гадна талыг сонирхсон тул салоныг шинжилье. Элантра загварт дизайнерүүд тодорхойлж хэлэхэд хэцүүхэн урд нүүрэн хэсгийг хийж өгсөн ба байдаг л нэг улиг болсон хэлбэр дүрснээс ондоо байлгахыг зорьжээ. Дизайнерүүд түүнд өвөрмөц чанарыг маш элбэг дэлбэг байдлаар хийж өгснөөс хамгийн сонирхолтой нь урд самбарын шугамууд таны өөдөөс ямар нэг зүйл мэлмийгээрээ харж буй сэтгэгдэл төрүүлэхээр хийж өгсөн байна.
Хянах самбарт ашигласан материалын сонголт тун давгүй бөгөөд хүрэхэд зөөлөн аятайхан мэдрэмж төрүүлэхүйц, мөн руль болоод гар хүрэх хэсгүүдэд арьсан оруулга хийж өгснөөр тун эвтэйхэн болжээ. Харин суудлын арьсан бүрээс тийм ч өндөр чанартай биш боловч маш тухлаг аж. Бидний энэхүү загвар АНУ-д $24,700 ам.доллараар борлогддог бөгөөд Элантра Лимитэд хувилбар нь стандартаар халдаг урд болон хойд суудлуудтай юм байна.
$24,700 ам.доллар гэдэг бол өнөө үед маш тохиромжтой үнийн санал бөгөөд өрсөлдөгч Фокус загвар ($22,807 SEL загвар, Том люк болон SYNC инфотэйнмэнт системтэй) эсвэл Сивик ($24,390 EX-L) загвараас бага зэрэг үнэтэй нь харагдаж байна.
Салоны эргономи нөхцөлийг сайтар бодож боловсруулсан нь мэдрэгдэж байсан ба жолоочийн суудлаас товчлуурууд тийм ч хол байрладаггүй тул жолооч сунаж хүрэх шаадлагагүй болжээ.
Агааржуулалтын удирдлага нүднээс тийм ч дор байрлаагүй тул салоны агаарын темпратурыг удирдахад төвөггүй болсон нь бидэнд маш ихээр таалагдлаа. Хойд суудалд суунгаа хүнтэй ярилцахад амархан буюу салоны дуу чимээ багатай байдал нь Элантра загварыг нэр хүндийн тавцанд гарахад нөлөөлсөн болов уу. Хэдий бага оврын седан суусан хэдий ч люкс мэдрэмжийг өгч байгаа нь сайшаалтай хэрэг гэж бодож байна.
Элантра Лимитэд хувилбарт улмаар Bluetooth, USB, AUX холболт байх тул смартфон, MP3 тоглуулагч зэргийг ашиглах боломжтой болжээ. Харин $2,000 ам.доллар нэмж төлснөөр Навигэйшн нэмэлтийг суулгуулах боломжтой бөгөөд ингэснээр 7 инчийн LCD мэдэрдэг навигэйшнтэй дэлгэц, ухрахын камер, 360w дууны систем, түлхүүргүй асаалтын систем зэрэг бүрдлийг таны машинд хийж өгөх юм байна.
Бидэнд Элантра-ийн салонтай холбоотой хэд хэдэн гомдол, санал байгаа бөгөөд бидний олж мэдсэнээр шаталсан хурдны хайрцаг нь тун эвгүй замтай тул парклах зэрэгт хаа хамаагүй араанд орох боломжтой. Тиймээс цонхны удирдлага болоод арааг сайн шалгах хэрэгтэй. Фокус загвар энэ тал дээр дээд зэргийн гэдэг нь мэдэгдэж байсан гэдгийг хэлэх.
Мөн бид хойд суудлын хөлийн зай маш бага гэдгийг мэдсэн бөгөөд 841 мм гэдэг бол өрсөлдөгч нарынхаа доор орох үзүүлэлт юм. Хамгийн сүүлд нь хаалганы хачин гаж хэлбэр дүрс, хар оруулга нь бөгөөд энэ нь түүний саарал өнгийн урд самбартай огт зохицохгүй байв.
Элантра-ийн хамгийн том дутагдал нь хойд хөлийн зай юм, гэхдээ бидэнд рулын хойно суугаад жолоодож үзэх дутуу байна. Тиймээс яаравчлан дүгнэлт гаргаад яахав. Түүний хөдөлгүүр нь 1.8 литрийн 4 цилиндртэй 148 морины хүч, 186 Нм эргүүлэх хүч бүхий хөдөлгүүртэй бөгөөд худалдан авагч нарт 6 шатлалт механик (зөвхөн GLS хувилбарт) эсвэл 6 шатлалт автомат хурдны хайрцагийн сонголт байгаа. Гэхдээ автомат хурдны хайрцаг нь Лимитэд хувилбарт стандартаар ирдэг гэдгийг санаарай. Бидний тестлэж буй хувилбар 1.8 литрийн автомат хурдны хайрцагтай хувилбар бөгөөд араан шилжилт зөөлөнтэй, хөдөлгүүрийн хүч нь 1,308 кг жинтэй урдаа хөтлөгчтэй загварыг авч явахад хангалттай байлаа.
Хэрвээ та 1,300 кг жин гэдэг бага оврын загварын хувьд арай л хүнд жин гэж бодож байгаа бол бид огт эсэргүүцэхгүй байна. Гэхдээ Элантра энэ ангилалдаа цорын ганц хөл хөнгөнтэй нь байсан юм.
Түүний үндсэн суурь загвар болох $15,849 ам.долларын загвар ердөө л 90 кг-аар хөнгөн бөгөөд илүү жинтэй Элантра Лимитэд хувилбар 0-100 км/ц хурдыг есөн секундэд авч байв. Энэ тооцоолол мэдээж газрын дээд хурдны рекордыг тогтоогоогүй ч хямд жижиг автомашины хувьд маш сайн үзүүлэлт болж байна, бас дээрээс нь кабины чимээ багатай нь түүний талаарх муу бодлыг өөрчилмөөр...
Зарим бага оврын загваруудад спорт явалт болон жолоодлогыг нэр хүндийг нь өсгөхийн тулд хөгжүүлж өгдөг бөгөөд Элантра загвар ч түүний нэг хэсэг болон хөгжүүлэгдсэн байна. Хьюндай-ийнхан огцом эргэлт зэрэгт илүү тав тухтай байлгахын тулд түүний урд тэнхлэгийг MacPherson страт бүтэцтэй, харин хойд тэнхлэгийг татуургатай хөндлөвч (torsion axle) тэнхлэгтэй байхаар загварчилжээ. Спорт загваруудад олон татуургат (multi link) тэнхлэгийг эргүүлэн ашиглаж байгаа ч Хьюндай-ийнхан үнийг доош буулгахын тулд, мөн хэр барагтай эвдрээд байхааргүй хөндлөвч тэнхлэгийг энэхүү загварт ашигласан байна.
Элантра загвар бага биетэй хэдий ч ерөнхийдөө хүнд явдалтай. Түүний тормоз болоод рулийн мэдрэмжид бид тийм ч амархан муу дүнг өгч чадахгүй ч түүний замтай харьцах мэдрэмж дутуу нь үргэлж мэдрэгддэг. Нэг л хиймэл мэдрэмж төрүүлдэг гэдгийг нуух хэрэггүй байх.
Өөрийн өрсөлдөх ангилалдаа шинэ стандарт буюу холимог замд 6.0л/100 км шатахуун зарцуулалттай болсон хэмээн өрсөлдөгч нартаа хүнд цохилтыг Элантра загвар өгөөд байгаа юм.
Шулуун замд механик болон автомат хурдны хайрцагтай аль ч хувилбар н; 4.9 литр шатахуунаар 100 км замыг туулна гэдэг маш боломжийн санал гэж бодож байна. Элантра-г хотод 6.9л/100 км, шулуунд 4.9л/100 км шатахуун зарцуулалттай гэж бидний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь сайшаалтай хэрэг боловч бид амралтын өдөр хийсэн туршилтаар холимог нөхцөлтэй замд ойролцоогоор 7.6л/100км-т шатахуун зарцуулж байв. Ингэснээр 6.0л/100км-т гэсэн амлалтаас нь бага зэрэг зөрсөн байлаа.
Хэрвээ та спортлог, хурц мэдрэмжид дуртай төрлийн жолооч бол энэ талбарт мөнгөө үрэх олон зүйл бий. Хэдий тийм ч Хьюндай бага оврын автомашины зах зээлд хямд үнэтэй, шатахуун зарцуулалт багатай, загварлаг, технологийн дэвшлийг өөртөө агуулсан загварыг бий болгохоор ажиллаж байгаа нь зэрвэс харахад л анзаарагдаж байлаа.
Эх сурвалж: Автомашин сонирхогч Р.Энхболд