ALPHARD-ИЙН LEXUS ХУВИЛБАР ГАРАХ УУ?
Гэр бүлийн машины хэрэгцээ буюу VAN машины тэр дундаа Альфард, Веллфайр машины хамгийн том зах зээл бол зүүн өмнөд азийн орнууд юм. Бараг л Приусын онигоо шиг 4 талаас бүсчээд авах нь холгүй.
Тэгвэл одоо нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Энэ бол Тоёота компани Лексус нэрээр VAN төрлийн машин гаргах магадлал юм. Үүнийг нь Филиппин дэх Лексус Манила корпорацын ерөнхийлөгч Раймонд Родригез цухуйлгасан юм.
Түүний хэлснээр Альфардын Лексус хувилбарыг гаргах нь Филиппиний жолооч нарт таалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсаар рендер хийсэн зургаа танилцуулсан юм.
Тус рендер зурагт Лексусын сүүлийн үед ашиглаад байгаа нүүр, LED их гэрэл зэргийг шингээж өгчээ.
Яагаад энэ эрхмийн үгийг онцлоод байна вэ гэхлээр 2014 оны үед Родригезийн санаачлагаар салоны доторх зай талбайг өөрчилж байсан байдаг аж. Хэрвээ энэ загвар үйлдвэрлэгдвэл та сонирхох уу?
Эх сурвалж: motor1.com