СҮЙРСЭН LAMBORGHINI GALLARDO-Г СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

Кузов засварын ажил бол тийм ч хялбархан эд биш. Гэхдээ ном журмаар нь сэргээн засварлах бүр ч хэцүү. Замаскаар зодвол тэр засвар биш. Харин ОХУ-ын Артур гэх энэ эрхэм яг ном журмаар нь сонирхолтойгоор хийдэг, түүнийгээ бусадтай хуваалцдаг учраас олон хүн мэддэг болсон.

Энэ удаад тэрээр бараг л дэлхийд анх удаа суперкарын хөнгөн цагаан рамы засварлаж байгаа учраас онцоллоо. Миний нүдээр бол бараг л бүрэн сүйрсэн учраас шинээр авахаас өөр аргагүй мэт л харагдана. Гэхдээ энэ эрхэм тэр их зардлыг танахаас зориг шулуудсан бололтой.


Хөнгөн цагаан материал нь төмөр биш учраас харимхай шинж маш муутай, ер нь бол маш их хаттай юм. Үүнээс гадна номоор нь хийхэд түүний техник дата байхгүй учраас өөрийн мэдрэмж, чадвар дээр тулгуурлан тэнхлэгийг тэгшилж байгаагаа хэлж байв. Улмаар сэргэн засварлах боломжгүй эд ангийг шинээр өөрөө хийж харин гагнуурыг мэргэжлийн хүн дуудаж авчирч хийж байгаа нь бичлэгээс харагдана.

Энэ видео нь 3 хэсэг байх бөгөөд дараа үлдсэн 2 хэсэг нь ойрын хугацаанд орно гэж найдаж байна.