NISSAN NV-Г ИЙМ БОЛДОГ ГЭЖ ХЭН Ч ТӨСӨӨЛӨӨГҮЙ

Ниссан NV-г ажлын морь, хөлдүү мах чихэж явдаг л гэж төсөөлж байснаас ингэж өөрчилж болно гэдгийг огт төсөөлж байсангүй. Америкийн TFoffroad гэх гарааш түүнийг тоноглон оффроад аяллын зориулалттай болгосон байгааг та харж байна.

Ингээд янзалснаа тэд $83,000 доллараар санал болгож байгаа бөгөөд сонирхсон хүмүүст нээлттэй гэнэ шүү. За тэгвэл юу юу өөрчлөөд ийм айхтар үнэтэй болсон талаар сонирхож үзэе. 

Үүнд мэдээж стандарт хойд 2 дугуйн хөтлөгчийг Nissan Titan загвараас тоносон 4 дугуйн хөтлөгчөөр сольсон байна. Бас ч үгүй туслах кроптой гэнэ.

Үүнээс гадна амортизаторыг 6 инчээр өндөрлөж 35 инчийн Нитто боорцгон хээтэй дугуй хийсэн байна. Харин косметик хагалгааг нь сонирхвол винчтэй урд гупер, дээд ачаа, 23Zero брэндийн майхан, усанд орох дууш, хөргүүр, газ болон ус хадгалах хэсэг, босоо домкрат, гишгүүр, хойд талаас нь мацах боломжтой болгож шат зэргийг хийжээ.

Харин моторыг нь сонирхвол Титанаас авсан 5.6 литрийн V8 -тэй байна. Ингэснээр 375 м.х болон 524 Нм эргүүлэх хүчийг 7 шатлалт автомат хурдны хайрцгаар дамжуулан гаргах боломжтой болжээ.