ПҮРШ ХЭРХЭН СОЛИХ ВЭ?

Пүршийг сольж байх үедээ машины бүх тэжээлийг салгах мөн зориулалтын багаж хэрэгслийг ашиглах шаардлагатай болдог учир тийм амар биш байдаг билээ.

Пүрш нь мушгиа төмрөөр хийгдсэн байдаг ба ихэнх тохиолдолд зэвэрч, элэгдэхээс хамгаалсан хамгаалалтын нунтаг эсвэл будгаар бүрсэн байдаг. Пүршний гол үүрэг нь машины жинг хадгалах юм. Тиймээс машины хөдөлгөөний үед тогтмол жингийн шилжилтийг авч байдаг учир тэдгээр нь маш бат бэх байх шаардлагатай байдаг.

Тээврийн хэрэгсэл зогсож байхад хүртэл пүршинд даралт очиж байдаг. Гэхдээ машин хөдөлгөөнд байх үед пүршинд илүү их элэгдэл үүсдэг.

Удаан эдэлгээний явцад пүрш нь суларч, эрчлээсний даралтаа алдаж эхэлдэг. Хэдийгээр орчин үед ашиглагддаг пүршнүүд удаан эдэлгээнд зориулагдан бат бөх хийгддэг зарим тохиолдолд элэгдэж солих шаардлага үүсдэг. Пүрш нь хугацаанаасаа өмнө элэгдсэнийг илрүүлэх ерөнхий шинж тэмдгүүд байдаг ба тэдгээрийг зарим нь тээврийн хэрэгсэл хөдөлгөөний явцад нэг тийшээ хазайх эсвэл донсолгоотой болох зэрэг байдаг.  

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: ПҮРШИЙГ СОЛИХ

Шаардлагатай материалууд:

  • Combination wrench set and extensions/ Түлхүүрийн ком
  • Flat blade screwdriver/ Хасах отвёрка
  • Pry bar/Гүүвц
  • Replacement suspension springs (remember to replace in pairs on the same axle)/Солих пүрш (аль нэг тэнхлэгийг пүршийг сольж байгаа бол заавал хосоор нь солих ёстойг санаарай)
  • Safety equipment including safety glasses and gloves/Аюулгүй байдлын багаж хэрэгслүүд (Ажлын бээлий, шил)
  • Socket wrench set (verify standard or metric before starting the job)/Торцовны ком
  • Work light/ Гар чийдэн (Ажлын чийдэн)

Алхам №1: Тээврийн хэрэгслийн тэжээлийг салгах. Ямар нэгэн эд ангийг салгахаасаа өмнө, тээврийн хэрэгслийн тэжээлийн салгахаа битгий мартаарай. Батерейн нэмэх болон хасах тэжээлийг салгах.

Алхам №2: Пүрш болон амортизаторын холболтыг олох. Дээрх диаграмм нь ихэнх суудлыг тэрэгний хойд гүүшингийн ерөнхий бүтцийг харуулж байна. Пүрш нь доод татуурга болон голын дээд втулка-д холбогдсон байгааг харах болно.

Алхам №3: Тээврийн хэрэгслийг өргөх. Уг ажлыг хийж байхдаа нэг талын пүршийг сольсны дараа нөгөө талыг пүршийг солихыг зөвлөдөг, гэхдээ та хойд тэнхлэгийг домкратаар өргөн засварыг үргэлжлүүлэх боломжтой. Мөн аюулгүй байдлын үүднээс тээврийн хэрэгслийн урд дугуйг эвж өгөхийг санал болгож байна.  

Зөвлөмж:  Та пүршийг салгахын тулд данхраадыг доод татуургыг дэмжихэд ашиглах учир тээврийн хэрэгслийн өргөхийн тулд хэд хэдэн суурь данхраадыг урьдчилан бэлдэхийг зөвлөж байна.

Алхам №4: Дугуйг салгах. Торцовоо ашиглан тээврийн хэрэгслээс хойд дугуйг салгана. Эхлээд жолоочийн талын пүрш болон амортизаторыг бүрэн гүйцэд дуусгасны дараа зорчигч талыг солино. Харин одоогоор дугуй боолтуудаа салгана.

Алхам №5: Доод татуурганы боолтыг салгах. Доод татуурга нь дугуйны гол төмөртэй нэг боолтоор холбогдсон байдаг ба уг боолт нь дээрх зурагны зүүн доод буланд харагдаж байгаа. Боолтыг суллаж эхлэхээсээ өмнө доод татуурганы доор данхраадыг байрлуулан пүрш бага зэрэг шахагдаж эхэлж байгаа нь харагдах хүртэл дээш өргөнө.

Пурш шахагдаж байгаа нь анзаарагдсан үед, данхраадыг буцаан доошлуулан пүршийг шахагдахаа болих хүртэл нь явуулаад данхраадыг чангална. Энэ нь 0 градусын байрлал хэмээн нэрлэгддэг ба та үүнийг шинэ пүрш суулгах үедээ санах хэрэгтэй.

Данхраад зөв байрлалд орсны дараа,  доод татуурганы боолтыг суллаж болох ба ингэхийн тулд ар талын гахийг онгорхой амтай түлхүүрээр барин харин урд талын боолтын торцов ашиглан салгана. Боолтыг втулкнаас гаргахын тулд боолтны ар талыг алхаар цохин гаргана. Боолт гаахийг салгасны дараа, данхраадыг суллан доод татуурганаас даралтыг буулгана. 

Алхам №6: Доод татуургыг доошлуулан пүршийг салгана. Боолтыг салган, данхраадыг доошлуулсны дараа доод татуурга амархан доошлох ба энэ нь танд пүршийг салгахад тусална.

Пүршний дээд хэсэг нь гарахгүй гацаж магадгүй, тэгсэн тохиолдолд та пүршийг нааш цаас хэд хэд хөдөлгөхөд сулран салах болно. Доод татуургыг доошлуулан пүрш бүрэн гарах боломжтой болгох. Пүршийг тээврийн хэрэгслээс салгах.

Алхам №7: Хуучин амортизаторыг салгах. Нэгэнт л пүршээ сольж байгаа дээрээ амортизатороо хамтад солих нь дээр. Хэдийгээр энэ заавал шаардлагатай биш нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчид болон баталгаат засварын газрууд уг алхмыг зөвлөдөг.

Уг алхмыг хийхийн тулд та өөрийн тээврийн хэрэгслийг гарын авлагыг ашиглана уу.

Ихэнх тохиолдолд амортизаторыг салгах нь энгийн процесс байдаг. Эхлээд доод татуургад холбоотой байгаа нэг боолтыг салгана, дараа нь дээд их биед холбоотой байдаг 2-3 боолтыг салгахад л болно. Хуучин амортизаторыг салган шинээр солино.

Алхам №8: Шинэ пүршийг суурилуулах. Хуучин амортизатор салган шинээр сольсны дараа шинэ пүрш-г суулгахад бэлэн болсон байна. Уг алхмыг хийхийн тулд доор заасан ерөнхий алхмуудын дагуу ажиллах ба шаардлагатай тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагыг харна уу.

Шинэ пуршийг доод татуургад суулгаж өгөх. Пүршний доод хэсгийг доод татуургад суурилуулж өгнө. Доод татуурганы доор данхраадаа байрлуулан аажмаар өргөж эхэлнэ.

Нэр гараараа пүршийг бариг дээд талыг нь их бие хэсэгт сайтар суурилуулж өгнө. Данхраадыг доод татуурга нь доод татуурганы втулкатай нэгэн төвшинд ирэх хүртэл нь өргөж өгнө. Доод татуурганы боолтын хийн дотор талаас нь чангалж өгнө. Доод татуурганы боолтыг тохирох даралтад хүртэл чангална. Данхраадыг доошлуулан пүршинд тэлэх боломж олгоно. 

Алхам №9: Дугуйгаа буцаан суурилуулна. Дугуйгаа буцаан байрлуулахаасаа өмнө пүрш доод татуурга болон дээд их биеийн хооронд тэгш байрласан эсэхийг ахин сайтар шалгах. Доод татуургыг буцаан холбосны дараа пүршийг хөдөлгөх боломжгүй болно. Дугуйг дугуйны обуданд байрлуулна. Дараа нь боолтыг буцаан холбож боолт тус бүр обуданд хүрэх хүртэл чангалж өгнө.

Боолт чангалах процессыг “ОД” дарааллын дагуу хийнэ. Хойд дугуйнуудыг машины гарын авлагад заасан даралтад хүртэл чангална. Эсрэг талын дугуйг өмнөх дугуйтай ижил дарааллын дагуу холбоно.

Уг зааврыг уншсаны дараа өөрөө хийж чадна гэдэгтэй 100% итгэлтэй биш байгаа тохиолдолд та өөрт ойр байрлах баталгаат засварын төвд хандана уу. Баталгаат засварын газрууд нь шаардлагатай тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл байгаа учир тэд уг процессыг танд хялбархан хийж өгч чадна.