ТҮЛШНИЙ НАСОСЫГ ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?

Насос нь бакнаас моторлуу шатахууныг шахах үүрэгтэй.  Түлшний насос нь механик болон цахилгаан гэж байдаг. Бага түлштэй байх нь түлшний насосыг хэт халахад хүргэдэг.

Түлшний насосын эвдрэл нь хэзээ ч зөв цагтаа ирдэггүй мэт. Ихэнх тохиолдолд түлшний насос эвдэрвэл таны машин явахаа болино. Түлшний насос нь бүрэн эвдрэх хүртлээ эвдрэлийн жижиг шинж тэмдгүүдийг үзүүлсээр байдаг. Эдгээр шинж тэмдгүүдийг мэдсэнээр мөн түлшний насосоо шалгаснаар та их үнэтэй засвар болон аюултай нөхцөл байдлаас сэргийлэх боломжтой.

Түлшний насосын үүрэг нь түлшний савнаас түлшийг моторт шилжүүлэх явдал юм. Орчин үеийн тээврийн хэрэгслүүдэд ихэнхдээ цахилгаан түлшний насос ашиглагддаг ба гол төлөв түлшний сав - бак дотор байрладаг.

Ашиглалтын хугацааны туршид түлшний шүүлтүүрээ солиогүйгээс, бохирдолтой түлш хэрэглэснээс мөн машинаа бага түлшээр ажиллуулснаас болоод түлшний насос нь элэгдэж, хуучирдаг. Түлшний саван доторх түлш нь насосын хөргөхөд мөн ашиглагддаг.

Хэрэв та тээврийн хэрэгслээ тогтмол бага түлшээр ашигласаар байвал насос хэт халж хугацаанаасаа өмнө эвдрэх эрсдэлтэй.

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Эвдрэлтэй насосын шинж тэмдэг

Шинж тэмдэг
Тайлбар
Хөдөлгүүрийн хүч багасах

Насосын ажиллагаанаас болж түлшний даралт багассан тул хөдөлгүүрийн хүч багасна

Тасалдах
Насос халснаас болж эвдэрсэн байж болно. Хэт их сорох гэж хичээж цахилгаан гүйдлийг дамжуулснаар рэлэй нь хална. Насос нь түлшээрээ хөрж байдаг тул бага түлштэй байснаас ихэвчлэн халдаг.
Check engine гэрэл асах
  • Үйл ажиллагааны доголоос болж помп халсан
  • Попны даралт муудсан
Угзчих
Check engine гэрэл асаж, ядуу холимгоор ажиллаж байгаа гэсэн алдааны код гарсан үед.

Алхам №1: Түлшний насосын үйл ажиллагаа доголдож буй шинж тэмдэг. Түлшний насосоо хэзээ шалгах ёстойгоо мэдэж болох нийтлэг шинж тэмдгүүд бий.

ХОЁРДУГААР ХЭСЭГ: Түлшний насосыг шалга

Түлшний насосыг оношлох гэж их цаг хугацаа зарцуулж байхаар, эхлээд түлшний шүүлтүүр хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах  нь чухал юм. Орчин үеийн машинууд нь зөвхөн насосыг солих үед л солигддог шүүлтүүртэй байдаг бол хуучны машинууд нь сольж болдог шүүлтүүртэй байдаг.

Гадна байрладаг шүүлтүүрийг 20 мянган миль явсны дараа үйлдвэрийн зааврын дагуу солих ёстой байдаг. Хэрэв та түлшний системд доголдол гарсан гэж бодож байгаа ч яг аль гэдгийг нь мэдэхгүй байгаа бол эхлээд түлшний шүүлтүүрээ сольж үзэх хэрэгтэй. Түлшний насосын үйл ажиллагааг шалгах хэд хэдэн тест бий. Шаардлагатай материалуудыг бэлдсэн байгаа тохиолдолд тестийг хийхэд илүү хялбар байх болно.

Шаардлагатай материалууд:

  • Digital multimeter with amp clamp / Хавчаартай ампер хэмжигч
  • Алхам №1: Түлшний насосын байршлыг тогтоох. Зарим машинуудын хувьд ачааны хэсгээр дамжин эсвэл суудлын доор байдаг бол, зарим тохиолдолд түлшний савыг доошлуулах шаардлага үүсдэг. Насос нь ихэнхдээ түлшний саван дотор байрладаг.
  • Алхам №2: Түлшний насосын чимээг сонсох. Түлхүүрээ эргүүлэн түлшний насосын шунгинах чимээг сонсох . Энэ нь ажиллаж эхэлж байгааг илэрхийлнэ.

Зөвлөмж: Хэрэв түлшний насос асахгүй байвал, шууд алхам 5-рүү очно уу.

  • Алхам №3: Эерэг цэнэгтэй утсан дээр цахилгаан хавчаарыг байрлуулах. Using your voltage meter, set on amperage, place the amp clamp over the positive wire going to the fuel pump.
  • Алхам №4: Амперын уншилтыг хадгалах. Машинаа асаан метр-д амперын уншилтын хадгалах.

Тэмдэглэл: Энэ тестээр таны машины насос хэр хүчтэй ажиллаж байгааг шалгах тест юм. Их ампер ашиглах тусмаа илүү хүчтэй ажиллаж байна гэсэн үг. Амперын уншилтыг та өөрийн тээврийн хэрэгслийн гарын авлагад заасан хэмжээтэй харьцуулан, заасан хэмжээнээс ялгаатай байвал насосыг солих. 

  • Алхам №5: Цахилгаан холболтуудыг салгах. Хэрэв насос ажиллахгүй байвал, насосын цахилгаан холболтуудыг салгана.

Зөвлөмж: Холбогч түгжээг салгахын тулд отвёркаар хөнгөн хөшиж өгөх хэрэгтэй байж мэднэ.

  • Алхам №6: Зөв терминалууд дээр вольтметрийг (метр) байрлуулах. Шулуун гүйдлийн вольт хэмжигчээ, зөв терминалууд дээр холбож өгөх.

Тоолуурын эерэг гүйдэл уншигчийг эерэг гүйдэлтэй утаст сөрөг гүйдэл уншигчийг сөрөг гүйдэлтэй утаст холбож өгөх. 

  • Алхам №7: Вольт уншилтыг хянах. Хэн нэгэн танд туслах хүнийг хамт байлгаж байгаад нэг нь түлхүүрийг эргүүлэхэд нөгөө хүн нь вольтын уншилтыг хянах.

Хэрэв батерейн вольтын хэмжээ байвал энэ нь түлшний насос эвдэрсэн солих болсныг илтгэнэ. Хэрэв ямар ч вольтын уншилт гарч ирэхгүй бол нэмэлт оношилгоо шаардлагатай.

Тэмдэглэл: Эдгээр цахилгаан хэмжилтийн тестүүд нь зөвхөн цахилгаан насосын үйл ажиллагааг оношлоход ашиглагдана.

ГУРАВДУГААР ХЭСЭГ: Түлшний насост даралтын тест хийх

Шаардлагатай материалууд:

  • Flat-head screwdriver (small)/ Хасах толгойтой отвертк (жижиг)
  • Free repair manuals ¬ Autozone provides free online repair manuals for certain makes and models Autozone (үнэгүй засварлах гарын авлага)
  • Fuel pressure gauge/ Түлшний даралт хэмжигч
  • Rags/Алчуур
  • Ratchet and sockets/ Торцов
  • Repair manuals (optional) Chilton/ Гарын авлага
  • Wiring schematic - цахилгаан холболтын схем

Алхам №1: Машинаа зогсоолд байрлуулан зогсох араанд хийх.

Алхам №2: Моторыг хөртөл хүлээх. Моторыг хөртөл хүлээх нь түлэгдэх эрсдэлээс сэргийлэх мөн аюулгүй орчин үйл ажиллагаа явуулахад тусална.

Алхам №3: Түлшний даралт шалгах портын байршлыг тогтоох.

Алхам №4: Портын хажууд алчуур бэлдэх. Даралт шалгагчийг байршуулах явцад портоор түлш гарах тул портын доор алчуур байрлуулах.

Алхам №5: Даралт шалгагчийн суурилуулах. Шалгагч портод даралт шалгагчийг суурилуулах.

Алхам №6: Уншилт хийхийн тулд түлхүүрийг эргүүлэх. Түлхүүрийг машиныг асаах зүгт эргүүлэн даралт уншилтын бичиж авна.

Алхам №7: Бичилт хийхийн тулд моторыг асаана.

Зөвлөмж: Түлшний насосын даралтын тестийн үйлдвэрлэлийн заалтыг хараарай. Олон үйлдвэрлэгчид даралтыг тестийг түлхүүрээ зоон, моторыг ажиллуулан мөн тодорхой хөдөлгүүрийн эргэлттэй үед (RPM-н төвшинд) хийхийг зөвлөдөг.

Алхам №8: Зохих даралтын төвшинг шалгах. Хэрэв даралтын хэмжүүр нь үйлдвэрээс заасан тохиромжтой хэмжээнд хүрэхгүй байвал, түлшний насос эвдэрснийг илтгэнэ. Энгийн port-injected тээврийн хэрэгслийн хэвийн даралт нь дунджаар 30-80 PSI-н хооронд байдаг. Даралтын онцгой заалттай тээврийн хэрэгслийн хувьд үйлдвэрийн гарын авлагаас нь харах боломжтой.

Алхам №9: Цааш шалгах. Түлшний даралт бага байх нь ихэнхдээ түлшний насос эвдэрснийг илтгэнэ.  Гэхдээ зарим тохиолдолд бага даралт нь түлшний хоолой, түлшний шүүр бөглөрсөн эсвэл даралт тохируулагчид эвдрэл гарсныг илтгэж болно. Гэхдээ энэ алхам хүртэл зааврын дагуу явсан бол түлшний шүүлтүүрийг сольсон байгаа.

Системийн үлдсэн хэсэгт нүдээрээ хяналт хийн түлшний хоолойд эвдрэл гэмтэл гарсан эсэхийг харах. Хэрэв ямар нэгэн ердийн бус зүйл ажиглагдахгүй бол даралт тохируулагчийн шалгах. Түлшний даралт хэмжих төхөөрөмжийг залгасан чигтээ, моторыг асаах. Сийрэгжилтийн хоолойг даралт тохируулагчаас салгах, энэ үед даралт 8-10 PSI-р буух ёстой.

Хэрэв буухгүй байвал даралт тохируулагч эсвэл хоолойд асуудал байна гэж бодож болно. Хэрэв даралт тохируулагчийн шалгахад хэвийн үйл ажиллагаатай гэж гарвал түлшний насос асуудалтай байгаа нь баттай болох ба түүнийг солих цаг нь ирсэн гэсэн үг.