RPM-ИЙГ МЭДЭРЧ ЧАДВАЛ МАШИНЫ ЭДЭЛГЭЭ УРТАСНА
Машины тахометр эсвэл хөдөлгүүрийн эргэлт хэмжигч(RPM) нь хөдөлгүүр эргэлтийн хурдыг харуулдаг. Машины гүйцэтгэл болон түлшний үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд RPM хэмжигчээ хянаж байх хэрэгтэй.
Машин асах үед хөдөлгүүр дотор тахир гол эргэж эхэлдэг. Тахир голд поршениуд холбогдсон байх бөгөөд дээш доош хөдөлж тахир голыг эргүүлдэг. Тахир гол 360 градус нэг бүтэн эргэхэд нэг эргэлт болж тоологддог.
RPМ буюу нэг минутад эргэх тоо нь хөдөлгүүр хэр хурдан эргэж байгааг тодорхойлно. Хөдөлгүүрийн дотоод эд ангиуд хэтэрхий хурдан эргэх нь эргэлтийн тоог хэмжихэд төвөгтэй болгодог. Жишээ нь хөдөлгүүр асаалттай машин зогсож байх үед таны хөдөлгүүр секундэд 10 удаа эргэдэг.
Хөдөлгүүрийн RPM-г мэдэж байх нь дараах давуу талтай:
- Механик машины хувьд хэзээ араагаа шилжүүлэхээ шийдэх
- RPM -н зөв түвшинд араагаа шилжүүлснээр машины явалтыг дэмжих
- Хөдөлгүүр болон кроп зохистой ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох
- Хөдөлгүүрийг гэмтэлгүй жолоодох
Тахометр, RPM хэмжигч нь 1000-д хувааж харуулдаг. Жишээ нь хэрэв тахометрын зүү 3-г зааж байвал хөдөлгүүр минутад 3000 удаа эргэх хурдаар ажиллаж байгааг илэрхийлж байна. Хамгийн өндөр RPM -р буюу RPM хэмжигч улаан шугамаар тэмдэглэсэн хэсэгт хүрэх үед машинаа хөдөлгөж эхэлбэл хөдөлгүүрийг ноцтой гэмтээх эрсдэлтэй.
Мөн улаан шугамыг хэтрүүлэх, ялангуяа урт хугацаанд байлгах нь хөдөлгүүрийг ноцтой гэмтээх боломжтой.
Энд машиныг аюулгүй жолоодохын тулд тахометрийг хэрхэн ашиглахыг заах болно.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ: Механик арааг алгуур шилжүүлэх
Хэрэв таны машин механик араатай бол машиныг тасалдуулахгүйгээр арааг хэрхэн алгуур солиход RPM хэмжигчийг тусалдаг.
Алхам 1: RPM ээ хянаж хөдөлгөөнөө эхлүүлэх. Хэрэв хөдөлгүүрийн эргэлтийг нэмэхгүйгээр хаазалж хөдөлгөөнөө эхлүүлбэл таны хөдөлгүүр тасалдах магадлалтай.
RPM-ээ тогтмол 1300 аас 1500 -д хүртэл нэмж дараа нь зөвхөн хоонсоо суллаж алгуур хаазалж хөдөлгөөнөө эхлэх хэрэгтэй.
Зөвлөмж: Механик машинд хөдөлж эхлэхээс хаазан дээр гишгэлгүйгээр нэгдүгээр араанд оруулах боломжтой.
Хөдөлж эхлэх үед хоонсыг алгуур суллаж RPM-г 500-с буулгахгүй байлгах хэрэгтэй. Машин хурдаа авч эхэлмэгц хааз өгөх боломжтой гэвч эхэндээ бага зэрэг чичрэлт өгдөг.
Алхам 2: RPM хэмжигчийг арааг ахиулахад ашиглах. Механик машины хувьд тогтмол хааз өгсний эцэст ахисан араалуу шилжүүлэх хэрэгтэй.
Тэмдэглэл: Бага хурдтай үед RPM 3000 орчимд арааг ахиул. Өндөр хурдтай үед 4000-с 5000 rpm үед арааг ахиул.
Алхам 3: Арааг бууруулахад RPM хэмжигчийг ашиглах нь
Механик машин хурдаа бууруулах үед, доод араа руу алгуур шилжүүлэхээ тодорхойлохдоо RPM хянаж гүйцэтгэх боломжтой.
- Хөдөлгүүрийн хурд хэвийн доод араа руу шилжих боломжтой үед хоонсон дээрээ гишгэ.
- Доод араа руу шилжүүлж дараа нь араандаа орсны дараа хоонсоо алгуур сулла. Өндөр араатай байхдаа хаазаа багасгаж аюулгүй хурдаа сааруулж болно.
ХОЁРДУГААР ХЭСЭГ: Энергийн дамжуулалтыг RPM-р шалгах
RPМ хэмжигч ашиглан та машины хөдөлгүүр болон кроп зохистой ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой.
Алхам 1: Хөдөлгүүр асаалттай машин зогсох үед RPM-аа ажигла.
Хөдөлгүүр асаалттай зогсохдоо тахометрээ ажиглаж дараах шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг шалга
Зөвлөмж: Хэрэв машин нормаль үедээ RPM түвшин огцом өндөр байвал мэргэжлийн засварчинд хандах хэрэгтэй.
Алхам 2: Тогтмол хурдтай үедээ RPM-ээ хянах. Машинаа тогтмол хурдтай жолоодож RPM-аа хянаад хэвийн бус чимээ эсвэл асуудалтай шинж тэмдэг байгаа эсэхийг ажигла.
ГУРАВДУГААР ХЭСЭГ: Хөдөлгүүрийг аюулгүй ашиглах
Бүх хөдөлгүүр аюулгүй ашиглалтын үйлдвэрлэгчээс зааж өгсөн RPМ-н бүстэй байдаг. Хэрэв энэ хүрээнээс хэтрүүлбэл хөдөлгүүр гэмтэл учрах аюултай.
Зөвлөмж: Машин гарын авлага эсвэл үйлдвэрлэгчийн вебсайтаас өөрийн машины модель, загвараар зөвлөсөн RPM-н тодорхой хүрээг олж мэдээрэй. Мөн онлайн хайлтаар өөрийн хөдөлгүүрийн RPМ -н хүрээний дээд хязгаарыг олох боломжтой.
Алхам 1: RPМ хэмжигч ажиглан түүнийг огцом өсгөхөөс зайлсхий. Хурдаа нэмэхдээ, RPМ хэмжигчийн зүү улаан бүсэд орохоос өмнө дараагийн араанд шилжүүл.
Хэрэв таны машины хөдөлгүүр хурд нэмэхдээ ээрч байвал үүнийг засварчнаар шалгуулах хэрэгтэй магадгүй хурдаа нэмэх шаардлагатай үед аюултай нөхцөл байдалд оруулж болно.
Тэмдэглэл: Хэрэв санамсаргүй RPМ-аа улаан бүс рүү оруулсан бол битгий санаа зовоорой. Хэдийгээр зөвлөхөөр биш ч хэрэв хурдан RPM ээ хассан бол энэ нь ихэнхдээ хөдөлгүүрт аюул учруулахгүй.
Алхам 2: Арааг бууруулах. Хэрэв нэг агшинд нэгээс илүү араа бууруулвал та RPM-ээ улаан бүсэд хүргэх эрсдэлтэй.
Алхам 3: Хүчтэй хаазлахаас сэргийл. Ямар ч үед хүчтэй, гэнэтийн хааз өгч өндөр хурд өгөхөөс зайлсхий, ингэснээр хөдөлгүүрийн эргэлтийг хэтрүүлж гэмтэхээс сэргийлдэг.
Алхам 4: Түлшний үр бүтээмжийг хангах. Түлшний бүтээмжийг хамгийн өндөрт байлгахын тулд хөдөлгүүрийн эргэлтийг 1500-с 2000 хооронд байлгаж тогтмол хурдаар жолоод.
Тэмдэглэл: Хөдөлгүүр их шатахуун хэрэглэх тусам RPM өндөр байдаг.
Таны RPМ хэмжигч нь машиныг илүү үр ашигтай жолоодоход туслах, жолоодох явцад хөдөлгүүрийн гэмтлээс сэргийлэхэд зориулагдсан. Хөдөлгүүрийн эргэлтээ хянаж машинаа хамгийн сайн үр гүйцэтгэлтэй байлгаж дээрх араа шилжүүлэх аргуудыг ашиглаарай.
Эх сурвалж: yourmechanic.com