ДОРНЫН ХУЛД ШУВУУ

“ХУЛД МИНУ. HARRIER & RX THE MONGOLIAN FIRST VIP” AUTO CLUB” нь 2018 оны 02 сард С.Ариунсайхан, Г.Наранхишиг, Э.Энхтуул зэрэг бидний хэдэн найзын санаачлагаар үүсгэн байгуулагдаж, өөрийн гэсэн онцлогтой, байнгын үйл ажиллагаатай, авто клуб болгон хөгжүүлэх хүсэл сонирхолоороо энэхүү клубын эхлэл тавигдсан юм.

Клуб маань үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дотоод дүрэм журамтай, ялгарах логотой байж тогтмол зохион байгуулагдах үйл ажиллагаатай, зөвлөгөө, мэдээлэл, нийгмийн зорилтот бүлэгт туслах сайн үйлсийн аян гэх зэрэг арга хэмжээг улирал бүр зохион байгуулалттайгаар төлөвлөн явуулж байна.

Манай клуб байгууллагдаад жил гаран болж байгаа хэдий ч гишүүд дэмжигчдийнхээ хамт нилээдгүй ажлыг зохион байгуулж олны талархлыг хүлээгээд байна. 2 админ, 2 модератор гэсэн үндсэн 4 хүний удирдлагатай клубийн үйл ажиллагаа маань одоогоор үндсэн болон туслах нийт 11.500 гишүүдээс бүрдсэн том групп болон хөгжсөөр байна.

 “ХУЛД МИНУ HARRIER & RX THE MONGOLIAN FIRST VIP AUTO CLUB”-н лого тэмдэг нь САР ШУВУУ бөгөөд Монголын нууц товчоонд дорнын Хулд шувуу гэж нэрлэсэн байдаг. Энэ шувуу нь шонхор шувууны нэг төрөлд тооцогддог жижиг биетэй ч агаарын ямар ч түвшинд хурд хүчтэй, дайчин, хурц хараа махчин шувуу юм.