ХЯТАДУУДЫН ХИЙСЭН АНХНЫ TESLA MODEL 3

Саяхан Шанхайн ойролцоо АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани гига-үйлдвэрээ нээсэн. Улмаар шинэ үйдвэрээс гарч байгаа анхны машиныхаа зургийг олон нийтэд ил болголоо. Хятадын зах зээлд гарч байгаа загвар нь хойд суудлын харалдаа Теслагийн хятад нэрийг ханзаар бичсэн юм байна.

Шинээр үйлдвэрлэсэн машиныг албан ёсоор энэ сарын сүүлээр болох Гуанжоу авто шоунд олон нийтэд сонирхуулж, зах зээлд 2020 оны эхээр гаргах аж.

Хятад Модел 3-ын стандарт хувилбар нь 355,800 юань буюу $51,200 доллар байх гэнэ. Тун боломжийн ч юм шиг. Теслагийн хэлснээр 0-100 км/ц хурдыг 5.6 секундэд авч бүрэн цэнэгээрээ 460 км зайг туулах гэнэ. Түүний батэрэй нь 60 кВц, хүч нь 238 м.х ба 375 Нм эргүүлэх хүчтэй.

Хятад хувилбарын Модэл 3 нь АНУ стандарттайгаа ижил тэнхлэг хоорондын зайтай, гэхдээ түүний арай урт хувилбарыг Хятадын зах зээлд гаргаж магадгүй байгаа юм.