ТАНИЛЦ: ФОРД МУСТАНГ МАК-И

60 оноос хойш 100 гаруй хувилбараар 10 сая гаруй ширхгийг үйлдвэрлэсэн амжилт дүүрэн түүхтэй загвар бол Форд Мустанг билээ. Тэгвэл энэ удаад тэд хүрээгээ тэлж кроссовер ангилалд өөрсдийн хувилбарыг өрсөлдүүлэхээр боллоо. Түүний нэр бол Мак-И (Mach-e) анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Форд Мустангын загвар юм. 

Форд Мустанг Мак и нь дотроо 2 хувилбартай байна. Стандарт болон хол зайг туулах боломжтой гэсэн 2 хувилбар байх гэнэ. Стандарт нь 75.7 кВц 288 үетэй батэрэйтэй бол нөгөөх нь 98.8 кВц 376 үетэй батэрэйтэй. 

Компанийн зүгээс цахилгаан машин авсан хэрэглэгчдэд 12,000 цахилгаан түгээх станцыг бий болгож байгаа гэнэ. Энэ нь нийт АНУ даяарх 75% фордын хэрэглэгчдэд хүрэх боломжтой гэдгийг цохон хэллээ. 

Тэдний одоо санал болгож байгаа хувилбарын чадал нь 332 м.хүчтэй бол 2021 оноос гарах GT хувипбар нь 459 м.хүчийг санал болгоно. Доорх хүснэгтээс хувилбар бүрийн чадлыг сонирхоно уу. 

Загварын хувьд яг л томсгосон Мустанг шиг байна. Онцлох зүйл гэвэл түүнд хаалганы дотор бариул гэж байхгүй, харин А багана дээр нээх хаах товчтой, салоны материал нь анх удаагаа ашиглаж байгаа маш зөөлөн бөгөөд гоё өнгийн арьстай. 

Үнийн хувьд 40,000-65,000$ хавьцаа байх бөгөөд захиалга хийхийн тулд 500$ урьдчилгаа байршуулах шаардлагатай. Эрт захиалга хийсэн нь дундаж хувилбарыг хямд үнээр захиалах боломжтой болж байгаа аж.