ДОКТОРЫН ФРАНЧАЙЗ ХӨТӨЛБӨР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ!

Монголын автын салбарын ууган компаниудын нэг Доктор Авто Сүлжээ компани өөрсдийн бизнесийг санал болгох Франчайзингийн хөтөлбөрийг нээлээ.

Арга хэмжээ 2019.11.16-ны өдөр Яармаг салбар дээр болж өдий болтол хөгжсөн түүх, цаашид хөгжих стратеги болон компанийн зорилгоо ирсэн зочдод танилцуулж ойлголтоо нэгтгэлээ.

- Нээлтийн үеэр Төсөл хөтөлбөр хариуцсан захирал Г.Жүгдэргарав хэлэхдээ: Франчайзинг гэдэг нь өөрийнхөө бизнесийг өөр нэг этгээдэд шилжүүлж өгч байгаа хэлбэр. Тэр утгаараа уг ажил маань ганц, хоёр жилийн дотор бодоод хийж буй ажил биш юм. Франчайзинг гаргах талаар үндсэндээ 2011 оноос хойш төлөвлөөд бэлтгэл ажлаа хангасаар ирсэн.

“Доктор Авто Сүлжээ” компани анх 1999 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр бүхий л бизнесийн процессоо нэгдсэн форматын дагуу олон улсын жишигт нийцүүлэн мөрдөн ажиллаж байгаа гэдгийг онцолмоор байна. Бизнес томрохын хирээр олон асуудал тулгардаг. Тиймдээ ч олон улсын стандартын дагуу өөрчлөгдөх шаардлагатай байсан тул бид нэлээдгүй судалгааг хийж, өөрчлөлт хийсэн.

- Франчайзинг амжилттай болдог үзүүлэлтийн талаар тэрээр цааш хэлэхдээ...

  1. Тухайн брэнд нь зах зээл дээр танигдсан байх /"Доктор Авто Сүлжээ" компанийн найман салбарт жилд 350,000 гаруй хэрэглэгч үйлчлүүлдэг. Нийт үйлчлүүлэгчдийн 50-60 хувь нь тухайн жилд анх удаа үйлчлүүлж байгаа буюу манай CRM бүртгэлд шинээр бүртгүүлсэн хэрэглэгчид байдаг нь манай компани Монгол Улсын автын зах зээлд хангалттай танигдсан гэж үзэхээр байгаа/
  2. Тухайн бизнесийн үйл ажиллагаа жигдэрсэн байдал чухал /Бид 2011 оноос хойш франчайзинг гаргахад зориулан олон улсын шилдэг туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа/
  3. Франчайзинг болон шинээр бизнес эхлүүлэхэд санхүүжилтийн тогтвортой байдал чухал / Монголд франчайзингд зориулсан тусгай санхүүгийн хөтөлбөр гэж байдаггүй. Иймд Европын сэргээн босголтын банк, ХААН Банк, Доктор авто сүлжээ ХХК нэгдэн шинэ хөтөлбөр бий болгосон. Өөрөөр хэлбэл, манай франчайзингийг авч байгаа хүнд Хаан банкны урт хугацааны хамгийн боломжит доод хүүг санал болгож байгаа.
  4. Шинээр бизнес эхлүүлж байгаа хүнээ сургалтын арга зүйгээр хангах /Бид бүхий л үйл ажиллагаа явуулах аргачлалаа видео, товхимол гарын авлага болгож сургалтын баазаа бүрдүүлсэн/
  5. Шинээр франчайзинг эзэмшигчийн үйл ажиллагааг жигдэртэл менежментийн талаас нь дэмжлэг үзүүлэх нь чухал /Бид франчайз эзэмшигчиддээ санхүү, борлуулалт, маркетинг, үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийн бүхий л түвшинд дэмжиж зөвлөн халамжлах болохоор дээр дурдсан шаардлагуудыг "Доктор Авто Сүлжээ" ХХК бүрэн хангасан гэж үзэж байна хэмээсэн юм.

Тэд ойрын 5 жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хамгийн багадаа арван франчайзингийн салбар шинээр нээхээр зорьж байгаа. Мөн Казахстанд 20 салбар нээх зорилготой бөгөөд одоогийн байдлаар гурван салбараа амжилттайгаар нээн үйл ажиллагаагаа явуулж байгааг нээлтийн үеэр танилцууллаа.

Нэмж хэлэхэд франчайзингийг авах гэж буй хүн заавал автын чиглэлээр ажилладаг байх шаардлагагүй, ямар ч ажил мэргэжилтэй хүн байж болно.

Хамгийн гол нь хувийн бизнестэй болох чин хүсэл эрмэлзэлтэй л нэгэн байх ёстойг онцлон хэлсэн юм.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.