ТЕСЛАГИЙН СҮРЭНД ДАРАГДСАН 3 ЗАГВАР

1980 Citroën Karin

Энэ 7 хоног авто сонирхогчдын дунд маш ачаалалтай өдрүүд байлаа. Юу вэ гэхээр 4 шинэ загварын жийп, пикап танилцуулагдсан юм. Ажлын 5 өдөрт 4 шинэ загвар гэхээр яалтгүй л завгүй 7 хоног байж. Зарим нэг нь хүсээгүй байхад хүн бүрийн чихэнд очтол галзуу ганц загвар гаргасан бол зарим нь 128 жил хүсээд буруу өдрөө танилцуулснаас болоод хүний чихэнд хүрч чадсангүй.

Тэгэхээр аавын хүүг алаг үзэлгүй нэг дор энэ удаад танилцуулая.

Ford Mach-E

  • Фордын Мустангийн анхны цахилгаан кроссовер
  • Хаалганы бариул байхгүй харин хаалганы товчлууртай
  • 2 цахилгаан моторын хувилбартай. Ингэснээр бүх дугуйгаар хөтлөх боломжтой болсон
  • $43,000-60,000 долларын үнэтэй
  • 2021 оноос худалдан авагчдад очно

Aston Martin DBX

  • Астон Мартин компанийн анхны люкс зэрэглэлийн SUV
  • 770 Нм эргүүлэх хүч болон 550 м.хүчтэй
  • 4.0 литрийн хос турбо Ви 8 бензин мотортой
  • Үнэ $250,000
  • Зах зээлд 2021 оноос гарна

Mercedes-Maybach GLS

  • Мерседес GLS загвар дээр суурилж бүтээсэн
  • Maybach нэрийг буцааж ашигласан
  • S классаас гадна GL классын хамгийн дээд хувилбар болж танилцууладсан
  • Хятадын шоун дээр танилцуулсан нь гол зах зээлд хаана бэ гэдгийг илтгэнэ
  • 2020 оны дунд үеэр худалдан авагчдад очно
  • 4.0 литрийн V8 550 hp мотортой
  • 4 хүний суудалтай
  • Үнэ тодорхойгүй

Tesla Cybertruck

  • Сансрын хөлөгтөө ашигладаг төмөр ашигласан учраас бат бэх
  • Шил нь хагардаггүй
  • 1-3 ширхэг цахилгаан мотортой.
  • Хэлбэр нь 1980-аад оны концепт загварууд шиг
  • Гаж хэлбэрийн ачаар дэлхийн бараг бүх хүн мэддэг болсон
  • Захиалгын урьдчилгаа $100
  • Захиалсан хүмүүсийн 42% нь 2 мотортой, 17 хувь нь дан мотортойг сонгосон
  • Захиалгын тоо аль хэдийн 147,000 ширхэг давсан
  • Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол $8.2 тэрбум долларын захиалга авчихсан гэсэн үг.
  • Зах зээлд 2021 оноос гарна