KIA ЛОГОГОО ШИНЭЧИЛНЭ

Шинэ ирээдүй рүү аялахын тулд шинэ логотойтой байх ёстой гэж ихэнх том брэндүүд үздэг. Тиймдээ ч бидний сайн мэдэх КИА моторс логогоо шинэчлээд түүндээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авчжээ.

Ямартай ч улаан ба хар өнгөөр дагнасан зураг эхний ээлжинд илрээд байна. Гэхдээ энэ логог гэнэт хийчээгүй бөгөөд 2019 оны эхээр Женевийн мотор шоунд танилцуулагдсан концепт загварт ашигласан байгаа юм.

Шинэ логогоо ирээдүйд гарах бүх загвартаа ашиглана. Гэхдээ тэргүүн ээлжинд хайбрид болон цахилгаан машинуудад ашиглаад яваандаа олонд танигдсан хуучин логогоо солино гэнэ.