ТАНИЛЦ: $1.7 САЯ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ EARTHROAMER XV-HD АЯЛЛЫН МАШИН
- 4 дугуйн хөтлөгчтэй Ford F-750 загвар дээр суурилсан
- Уламжлалт аяллыг орчин үеийн аялалд хэрэг болох зүйлстэй хослуулсан
- Душ, 00, гал тогоо, унтлагын өрөө, хоолны өрөө зэрэг бүх зүйлс бүрэн
- 6 хүний багтаамжтай бөгөөд үнэ $1.7 сая доллар
Энэхүү аяллын машин нь бүх улиралд явах чадвартай, бүхий л замд туулах чадвар өндөртэй байхаар зохион бүтээгдсэн. HD гэх энэ загвар нь тус компанийн хамгийн сүүлийн үеийн бүхий л шийдлийг агуулсан бүтээгдэхүүн гэж гүйцэтгэх захирал Tyler Tatro мэдэгдсэн юм.
Аварга том энэхүү машин нь 6.7 литрийн 330 м.х болон 996 Nm эргүүлэх хүчтэй мотортой. Дугуй нь 46 инч, хойноо хийн уутат агаарын пүрш болон амортизатортай. Гидравлик өндөр баригчтай, винч болон LED гэрэлтэй.
Харин дотроо бүрэн тоноглогдсон гал тогоо, тусдаа 00, душтэй бөгөөд 2 хүн зэрэг ороход тохиромжтой болжээ.
The EarthRoamer XV-HD бол тал нутгийн үзэсгэлэнг бишрэхэд зориулагдсан.
Тэрээр 2,100 Вт нарны зай хураагууртай бөгөөд нэмэлтээр 20,000 Вт лити-ион аккумулятортай
Бакны багтаамж нь 435 л. Хаана ч хүргэнэ.
Нийт урт нь 10м, өргөн нь 2.6м, өндөр нь 4м
Дотор заслын хувьд эргономик болон ухаалаг байдлыг хослуулсан.
Хөнгөн атлаа хүчтэй технологиор түүнийг хийсэн.
Дуу тусгаарлагч материалтай
Индукцын плитка болон богино долгионы зуухтай
ТВ-ыг хананд суулгасан
BOSE дууны системтэй
00, душ тусдаа
Шатны туслалцаатай орлуугаа очдог
Гаднаа байрлуулах боломжтой жижиг гал тогоо түүнд бий.
Душээ ч гаднаа ашиглах боломжтой
Шалны халаалттай
Бүх зүйлсийг нэг дороос хянах мэдрэгчтэй дэлгэцтэй
Тусдаа ажиллагаатай 2 эйр кондишнтэй
1 тонн цэвэр ус болон 470 л бохир ус нөөцлүүртэй
Хадгалалтын горимд шилжүүлдэг тусгай кнобтой
Тэд одоогоор 3 ш үйлдвэрлэсэн байгаа
Дараагийн зочиндоо 2021 оноос хүргэнэ
Эх сурвалж: Businessinsider