ТУРКИЙН АНХНЫ ҮНДЭСНИЙ АВТО ҮЙЛДВЭРЛЭГЧ TOGG МЭНДЭЛЛЭЭ

Манай улсыг Европ тивтэй холбоход үнэтэй хувь нэмэр оруулдаг Турк улсын талаар бид багагүй мэднэ. Гэхдээ тэд авто үйлдвэрлэлийн салбарт өдий болтол үндэсний компанигүй байсан. Харин одоо ... Танилц энэ бол TOGG буюу Türkiye’nin Otomobili Girişim Grubu юм.

Тэд анхны загвараа C-SUV нэрээр гаргах гэж байгаа бөгөөд энэ загвар нь бүрэн цахилгаан мотортой жолооч нарт хүчин чадлын 2 сонголтыг санал болгох гэнэ. Улмаар энэ загварын суурин дээр бүтээсэн 4 загварыг цаашид гаргахаа нээлтийн үеэр мэдэгдсэн юм. 

Цахилгаан машины патентийг туркийн инженерүүд эзэмшиж байгаа нь бас нэг давуу тал болж байгаа аж. 

Загварын хувьд Италийн Pininfarina дизайны студитэй хамтран ажиллаж Анатолийн соёлыг шингээж гаргаснаараа онцлог болж байгаа юм 

Шинэ загварыг 2020 оноос турк жолооч нарт хүргэхээр тэд ажиллаж байна. 

Нээлтийг ерөнхийлөгч Эрдоган нээв