ОМАНЫ СУЛТАНЫГ ОРШУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН ЦУВАА

Оманы Султант улсын султан Кабус өнгөрсөн баасан гаригт 79 насандаа таалал төгссөн юм. Харин түүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Маскат хотноо уржигдар болж өнгөрлөө. Энэ арга хэмжээний үеэр нүсэр олон машины цуваа явж хүндэтгэл үзүүлсэн юм.

Сонирхолтой нь цуваанд маш олон хуяглагдсан жийпнүүд байсан бөгөөд тэр дундаа бидний сайн мэдэх Патрол Y62 цувралууд дээрээ пулемёттой цуваанд явж харагдлаа. Улмаар Land Rover 110 загварыг маш их ашигладаг цуваанаас харж болно. 

Янзын болгосон Патролууд анхаарал татах нь дамжиггүй ч тэрнээс илүү цусан улаан 570-ууд шил дараалан байгаа нь бүр ч анхаарал татлаа. LED гэрэлтүүлэг, урд хамгаалалт, дээврийн сараалж ... өмнө нь хэзээ ч харж байгаагүй 570-ууд. Яг л StarWars зохиол дээр гардаг эзэн хааныгаа хамгаалдаг хамгаалагч нар шиг нь улаан өнгөтэй юм.

Elite Praetorian Guard
Elite Praetorian Guard

Ома́н, бүтэн нэрээрээ Оманы Султант Улс - Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.Оман Арабын тэнгис болон Оманы буланд гарцтай.

Хуурай газраар Эмирт Араб, Саудын Араб, Йементэй хиллэдэг. Ормузын хоолойн тал хагасыг хянаж, Иран, Пакистантай усаар хиллэнэ. Мусандам хойг нь үндсэн биеэс тусдаа оршдог.309 мянган км² газар, 4.6 сая хүн амтай.

Маскат нийслэлтэй, Сиб, Низва зэрэг хоттой.Тэнгисийн эрэг, цөл бүхий Оманд араб угсаатан голлон амьдардаг. Хүн амын тал хувь нь Оманы иргэн, тал нь гадаад улсын иргэн байна. Албан бичигт араб хэлийг хэрэглэнэ. Лал шашны ибадит урсгал зонхилдог ганц орон юм.

Түүний SUV цуваа өмнө ч бас олны анхааралд 2007 онд орж байж ээ.