2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРСЭН АВТОМАШИНЫ ТҮҮХИЙГ ХАРАХ ЗААВАР

"EBARIMT" аппликэйшн ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс хойш Монгол Улсын хилээр орж ирсэн импортын автомашины гаалийн мэдээлэл болон түүхийг харах боломжтой болсон талаар өнөөдөр мэдээлсэн.

"EBARIMT" аппликэйшныг ашиглан тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авах зааврыг хүргэж байна.

2019 оны статистикаар Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 934,142 тээврийн хэрэгсэл байна. Үүнээс 2019 оны байдлаар импортоор орж ирсэн нийт тээврийн хэрэгсэл 69,472 байгаагаас суудлын автомашин 43.9%-ийг эзэлж байна.

Импортоор орж ирж буй суудлын автомашиныг 2018 онтой харьцуулахад 8.4%-аар, 2017 онтой харьцуулахад 42%-аар өсжээ.