ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - БҮГД НАЙРАМДАХ УГАНДА УЛС

Ерөнхийлөгчийн машин цувралын энэ дугаарт Африк тивийн ядуу буурай орнуудын нэг болох Бүгд Найрамдах Уганда улсыг онцолж байна.

Олон зуун жил Английн колон байсан учир тус улсын албан ёсны хэл нь Англи боловч хэд хэдэн өөр төрлийн омгийн хэл хэрэглэгддэг.

Ард иргэд нь одоог хүртэл хөдөө аж ахуй түшиглэн амьдардаг бол цөөн хувь нь ан хийн эзгүй хээрээр тэнүүчлэн аж төрдөг. Тус улсын Ерөнхийлөгчөөр Юүри Кагута Мусевени 1986 оноос хойш ажилласаар байгаа бол түүний хэрэгцээнд олон тооны тансаг зэрэглэлийн машин техник байдаг. Тэдгээрээс цухас дурдвал Mercedes Benz, Rolls Royce, Toyota Land Cruiser 200 гэх мэт маш олон машинтай.