ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ТРИНИДАД БА ТОБАГОГИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС
Энэ удаагийн дугаарт Өмнөд Америкийн хажууханд байрлах хоёр арлаас бүрдэх Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн машиныг онцолж байна.
Энэхүү арлын жижиг улсыг дэлхийн банкны тайлангаар хамгийн хурдтай хөгжиж буй орон гэж зарлаад байгаа бөгөөд улсын хөгжилд ердөө ганц л том үйлдвэр асар ач холбогдолтой байгаа нь нефть боловсруулах үйлдвэр юм.
Тринидад ба Тобагогийн Ерөнхийлөгчөөр Антони Кармора сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өмнөх Ерөнхийлөгчийн үед ашиглагдаж байсан бүрэн хуягласан хар өнгийн Toyota Crown загварын машинтай.