ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ОМАНЫ СУЛТАНТ УЛС
Ерөнхийлөгчийн машин цуврал үргэлжилсээр. Энэ дугаарт Оманы Султант улсын Султан Кабус Бен Саидын унааг онцолж байна.
2014 оны 1 сард дэлхийн хамгийн баян төрийн тэргүүнүүдийн хөрөнгийн жагсаалт гаргасан бөгөөд Оманы Султан маань энэ жагсаалтын 10 дугаар байранд орсон юм.
Дашрамд хэлэхэд энэ жагсаалтын 12-т Английн хатан хаан Элизабета орсон байна. Султан Кабус өөрийн захиалгаар хийлгэсэн зургаан ширхэг Mercedes Benz S Class Pullman болон хоёр ширхэг Maybach 62 загварын машинуудыг ихэвчлэн унадаг бөгөөд түүний хувийн цуглуулгад үнэтэй тансаг зэрэглэлийн машинуудаас гадна Тансаг зэрэглэлийн усан болон нисэх онгоцны нэлээд олон цуглуулга байдаг.