МЭДЛЭГ - ЧИПТЭЙ ТҮЛХҮҮР БА СМАРТ ТҮЛХҮҮР ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ? №297

Та гайхаж байна уу эсвэл алтан эмжээртэй гоёмсог түлхүүрийн талаар ярьж байна гэж бодож байна уу. Тэгвэл Lexus 570, Land 200, Prius, Rav4, Murano гэх мэт 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн ихэнх машины түлхүүрийг гээж үрэгдүүлсний дараа шинээр хийлгэхэд 800.000 мянгаас ~3 сая орчим төгрөгийн ханштай байдаг гэнэ. Энэ нь түлхүүрийн гоё сайхандаа биш түүний технологийн нууцтай холбоотой байдаг юм байна.

Та бидний өдөр тутмын амьдралын байнгын хэрэглээ болсон автомашин нь технологийн хөгжлийг дагаад автомашины бүхий л хэсгүүдэд технологийн дэвшлийг ашигласан олон шинэ эд ангиуд бий болж шинэчлэгдэж байдаг. Үүний нэг бол автомашины түлхүүр юм. 

Нууцлал бүхий ЧИП-тэй түлхүүрийн тухай 

1996 оноос эхлэн автомашин үйлдвэрлэгчид автомашины хулгайн эсрэг шинэ технологи гарган ирсэн нь түлхүүрэнд суурилагдсан бичил долгион үүсгэгчийг ашиглан автомашин зөвхөн өөрийн түлхүүрээ таньж асдаг болсон явдал байлаа. Үүнийг чиптэй түлхүүр гэж нэрлэдэг. Ийм автомашинд энгийн аргаар хувилсан түлхүүрээр хаалга цоожийг онгойлгож болох боловч машинаа асааж болдоггүй байна.

SMART түлхүүрийн тухай

Хялбар хэрэглээ болон аюулгүй хамгаалалтын төгс хослол бүхий SMART KEY буюу ухаалаг түлхүүртэй автомашинуудыг 2004 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсний дотор бидний монголчуудын түгээмэл унаанууд болох Landcruiser 200, Lexus-570, Rav-4, Prius гэх мэт машинуудыг нэрлэж болох ба ямар нэгэн түлхүүрээр эргүүлэхгүй машины эзэн дөхөж очиход хаалга онгойж кноп дарахад автомашин асдаг гэдгийг та санаж байгаа байх. SMART түлхүүртэй автомашинд ямар нэгэн түлхүүр тааруулах хулгайлах гэж оролдох нь бүтэшгүй хэрэг бөгөөд засвар үйлчилгээ болон шинэ түлхүүр тааруулах хувилах үйлчилгээг зөвхөн диллерүүд болон түлхүүр цоожны мэргэжлийн газруудад л хийлгэх боломжтой байдаг.

Та запас түлхүүртэй юу

Автомашин үйлдвэрээсээ 2-4 ширхэг түлхүүртэй ирдэг бөгөөд ашиглалтын явцад ихэнх автомашины жолооч нар түлхүүрээ гээж үрэгдүүлсний улмаас нөөц түлхүүргүй болсон байдаг. 

Нөөц түлхүүргүй болсон тохиолдолд үндсэн ганц түлхүүрээ гээж үрэгдүүлсний дараа чиптэй болон энгийн түлхүүртэй бүх автомашины хувьд шинээр түлхүүр нийлгэх нь эдийн засгийн болон цаг хугацааны хувьд их хохирол амсдаг. Жишээ нь хөдөө явж байгаад түлхүүрээ хаяж үрэгдүүллээ гэхэд машинаа ачиж засварын газар авчрах эсвэл өндөр үнээр засварчин дуудах болно. Мөн энэ хооронд цаг хугацаа ихээхэн алдана гэдэг ойлгомжтой. Чиптэй болон Смарт түлхүүрийн хувьд бүр асуудалтай зөвхөн түлхүүрээ хийлгэхэд хамгийн багадаа 800,000-3 сая төгрөг болдог ба мэдээж цаг хугацаа багагүй алдана.  

Энэ бүхнээс сэргийлэх хамгийн зөв арга нь запас түлхүүртэй болох явдал бөгөөд запас түлхүүр хийлгэхэд шинээр тааруулахаас 10-20 дахин хямд зардал, 2-3 дахин бага хугацаа зарцуулдаг.

ТҮЛХҮҮРИЙН ТӨРЛИЙГ ИНГЭЖ ЯЛГАЖ БОЛДОГ

Хэрвээ таны автомашин нөөц түлхүүргүй бол доорх үнийн дагуу бид хувилж үйлчилнэ.

Танд түлхүүр, цоожтой холбоотой асуудал тулгарсан бол утсаар залгаж лавлах боломжтой.
Танд түлхүүр, цоожтой холбоотой асуудал тулгарсан бол утсаар залгаж лавлах боломжтой.