ТҮЛХҮҮР ХУВИЛАХ, ШИНЭЭР ХИЙХ ҮНИЙН САНАЛ
Автомашин үйлдвэрээсээ 2-4 ширхэг түлхүүртэй ирдэг бөгөөд ашиглалтын явцад ихэнх автомашины жолооч нар түлхүүрээ гээж үрэгдүүлсний улмаас нөөц түлхүүргүй болсон байдаг.
Нөөц түлхүүргүй болсон тохиолдолд үндсэн ганц түлхүүрээ гээж үрэгдүүлсний дараа чиптэй болон энгийн түлхүүртэй бүх автомашины хувьд шинээр түлхүүр нийлгэх нь эдийн засгийн болон цаг хугацааны хувьд их хохирол амсдаг.
Жишээ нь хөдөө явж байгаад түлхүүрээ хаяж үрэгдүүллээ гэхэд машинаа ачиж засварын газар авчрах эсвэл өндөр үнээр засварчин дуудах болно. Мөн энэ хооронд цаг хугацаа ихээхэн алдана гэдэг ойлгомжтой. Чиптэй болон Смарт түлхүүрийн хувьд бүр асуудалтай зөвхөн түлхүүрээ хийлгэхэд хамгийн багадаа 350,000-750,000 төгрөг болдог ба мэдээж цаг хугацаа багагүй алдана.
Энэ бүхнээс сэргийлэх хамгийн зөв арга нь запас түлхүүртэй болох явдал бөгөөд запас түлхүүр хийлгэхэд шинээр тааруулахаас 3-4 дахин хямд зардал, 2-3 дахин бага хугацаа зарцуулдаг.
Хэрвээ таны автомашин нөөц түлхүүргүй бол доорх үнийн дагуу бид хувилж үйлчилнэ.