ДАКАР 2015-Д УРАЛДАЖ БАЙГАА REDBULL-ИЙН ТАМИРЧДЫГ ТАНИЛЦУУЛАЯ
Дэлхийн хамгийн хүнд хэцүү, авто мото спортын олимп болсон уралдаанд 1 сарын 4-өөс Аргентиний Буэнөс-Айрес хотоос гарааллаа. 13 өдрийн туршид тамирчид 9000 км хүнд хэцүү замыг туулж эргэн ирэх бөгөөд 3 улсыг дамжин өнгөрдөг тэр дундаа Чилийн Атакамагийн цөл, Боливийн гайхалтай тогтоцтой хэцүү замаар уралддаг онцлогтой.
Ингээд та бүхэндээ Red Bull-ийн ивээн тэтгэж байгаа шинэ залуу, хөгшин туршлагатай Дакарын од болсон тамирчдыг танилцуулж байна. Эдгээр тамирчид бол энэ үеийн алдартнууд гэж хожим дуурсагдах тул та заавал мэдэж аваарай.
ХЭН ХЭН БАЙНА?
Автомашин
Сирил Деспрес энэ жил автомашины ангилалд Стефан Петерхансел болон 2010 оны Дакарын аварга Карлос Сайнзтай нэг баг болон Peugeot 2008 DKR автомашинаар оролцож байгаа. Их гурвал Дакарт нийт 17 ялалтыг авч байсан бөгөөд зам заагчаар Gilles Picard, Jean-Paul,Cottret болон Lucas Cruz нар явж байгаа.
Мотоциклын Сайрил энэ жил автомашины ангилалд урвасан бол Польшийн Mark Dabrowski өнгөрсөн жилээс автомашины ангилалд урваж Orlen Team Toyota багт хүчин зүтгэж 7-р байрнаас хөдлөх бол түүний араас 6 байрны дараа Adam Lalysz болон Rafal Marton нар 2 дугуйн хөтлөгчтэй SMG Buggy машинаар оролцож байна.
Катарын Nasser Al-Attiyah өөрийн зам заагч Mathieu Baumel –тэй Мини багт хүчин зүтгэж байна. Мэдээж 2011 оны Дакарын ялалтыг бататгах зорилготой. Улмаар Giniel De Villiers урт хугацаанд хамтран зүтгэсэн туслах нисгэгч Dirk Von Zitzewitz-тэй Toyota All Speed Team-ийн Hilux машинаар оролцож байна.
Мотоцикл болон Quad
Классик 2 дугуйт мотоциклын төрөлд Red Bull KTM Factory Team-ийг гол төлөөлөгч Марк Кома оролцож байгаа бөгөөд түүний багийн хамтрагчаар Jordi Viladoms, Ruben Faria, Sam Sunderland нар оролцож байна.
Улмаар KTM мотоциклоор Orlen Team-ийн тамирчин Kuba Przygonski, KTM Rally Factory Team-ийн Matthias Walkner нар уралдаж байна.
КТМ –ээс гадна цөлийн классик унаа Хондагаар helder Rodrigues уралдаж байгаа бол Quad төрөл өнгөрсөн жилийн Rookies Cup-ийн аварга Mohammed Abu Issa уралдаж байна.
Ачааны автомашин
Монголчууд бидний сайн мэдэх Камаз машинаар Vladimir Chagin-ээр ахлуулсан 4 экипаж энэ удаагийн уралдаанд оролцож байна. Түүний багт Андрэй Каргинов (2014 Дакар ялагч), Эдүард Николаев (2013 Дакар ялагч), Аярат Мардеев болон Дмитри Сотников багтаж байна.