ДАКАР 2014 ТЭМЦЭЭНД 180 ХУВИЙН ДУГААРТАЙ ОУХМ Д.БОЛДБААТАР АМЖИЛТТАЙ БАРИАЛЛАА.
Дакар Ралли 2014 уралдаанд Доктор Авто Сүлжээ компанийн тамирчин #180 хувийн дугаартай Олон Улсын Хэмжээний Мастер Д.Болдбаатар 13 үеийг амжилттай туулж тэмцээнийг дуусгалаа. Мотоциклын төрөлд Ази тивээс цор ганцаараа оролцож, тэмцээнийг амжилттай дуусгасан бөгөөд нийлбэр цагаараа 60-р байрт бичигдлээ.
Энэ хүртэл бидэнтэй хамт байсан, сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан нийт Монголчууддаа бидний зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Та бүхний сэтгэл зүрх Д.Болдбаатарт маань маш ихээр сэтгэлийн дэм, урам зориг боллоо. Баярлалаа. Монголын Авто Мото Спортын түүхийн нэгэн шинэ хуудсыг бид нээлээ.
Доктор Авто Сүлжээ компанийн зүгээс Чингис хаан онгоцны буудал дээрээс тосон авах болон дэмжигчидтэй уулзалт хийх ажлыг зохион байгуулах тул та бүхэн дэмжсэн тамирчинтайгаа уулзах алтан боломжийг бүү алдаарай.
Бид 2014 оны Дакар Ралли уралдаанд үзүүлсэн амжилтаа 2015 онд дахин бататгаж өөрийн тамирчнаа уралдуулах бөгөөд байрлалын хувьд урдаас гарах тул илүү өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Доктор Авто Сүлжээ компани нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Монголын авто, мото спортыг дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд спонсор дэмжлэг үзүүлсээр байх болно. ОУХМ Д.Болдбаатарын арын албаны механик, инженерүүд мөн хамтдаа уралдсан #104 хувийн дугаартай ОУХМ Н.Лхамаа #143 хувийн дугаартай ОУХМ Х.Батболд нарт баярлалаа.
Эх сурвалж: www.cardoctor.mn