ГОВЬ РУУ АЯЛАХААР ШИЙДСЭН БОЛ АНХААРААРАЙ №305

Зун цаг ирж гэр бүл, хамт олон, найз нѳхдѳѳрѳѳ аялалд явахаар төлөвлөж байна уу? Монгол орны хамгийн үзэсгэлэнт байгалийн нэг болох говь руу аялахаар шийдсэн бол доорх зүйлсийг анхаараарай.

  • Зайлшгүй газарчинтай эсвэл тухайн орон нутгаа сайн мэддэг хүнтэй байх ёстой. Учир нь говьд зүг чигээ баримжаалах уул, толгод байдаггүй.
  • Зүг чигийн баримжаа авах хэрэгслүүдтэй байх нь чухал. Луужин, GPS гэх мэт.
  • Газрын зураг хэрэгтэй
  • Говийн элсэн дунд явахад машин жолоодох чадвар, туршлага их шаардагддаг. Тиймээс сайн жолоочтой байх
  • Говь маш өргөн уудам нутаг дэвсгэртэй учраас тухайн явж буй улирлынхаа бэлтгэлийг их сайн базаах ёстой. Тухайлбал, гал хөрсний хэрэгсэл, дулаан хувцас гэх мэт
  • Уух шингэн төрлийн ундаа их хэмжээгээр авч явах
  • Говийн нөхцөл байдал баримжаа муутай учраас шөнийн аялал аль болох хийхгүй байх. Харин байршил тогтоох хэрэгсэлтэй нөхцөлд мэдээж энэ нь боломжтой юм.