СТАРТЕР ЭЛЭГДВЭЛ МАШИН АСДАГГҮЙ №160

Та бүхэн хөдөө аялал зугаалгаар явахаас өмнө стартерынхаа дотор шётка болон зэс контактыг шалгуулаад гараарай. Ойрын хэдэн жилдээ стартер хэвийн байсан эсвэл ойр ойрхон асаадаг бол дээр өгүүлсэн эд анги элэгдэлд орж байгаа. Хээр хол гарсан үед стартер ажиллахаа байвал чирэх юм уу ачуулж авчрахаас аргагүй байдалд хүрнэ.

Тодорхой хугацаанд элэгддэг учраас дуусах дөхсөн байж болзошгүй. Ялангуяа автомат кроптой бол. Үүнд стартерийг авч задалж үзэхээс өөр арга байхгүй тул төв суурин газар байгаа үедээ шалгуулах хэрэгтэй. Яах ч аргагүй хээр стартер авахаа байвал эхлээд хүндхэн төмөр зүйлээр стартерийнхаа их бие дээр тогшоод үзэх хэрэгтэй. Ингэсний дараа асаж байвал ассан даруйдаа ахин унтраалгүйгээр төв суурин газар бараадаарай.

Ингэж тогшиж асаах нь тийм ч найдвартай биш бөгөөд ганц хоёр удаадаа асаах боломж олгох ба ингээд асчих юм байна гээд найдаж болохгүй. Сүүлдээ тогшоод ч асахаа байна. Асаалттай чигээр нь хонуулна гэж бодох хэрэггүй, бензиний гарз болох ба цааш явах бензингүй болох магадлалтай.