VOLKSWAGEN 10 ШАТЛАЛТАЙ КРОП АШИГЛАНА

VW компанийн бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал Heinz-Jakob Neusser энэ сард болсон Виенийн Мотор бага хурал дээр 10 шатлалт хос авцуулах болоо бүхий DSG хурдны хайрцгийг танилцуулахаар бэлтгэж байгааг дуулгалаа.

Шинэ 10 шатлалт DSG кроп нь Вольксвагений том тэрэгнүүдэд ашиглаж байгаа 6 шатлалт кропыг орлож гарах бөгөөд хөндлөн болон уртаашаа байрласан хөдөлгүүрт зохицож ажиллахаар загварчлагдсан аж. Мэдээж энэхүү хурдны хайрцгийг гаргаснаар Вольксваген компанийн ойрын 10 жилд автомашины үр ашгийг нэмэгдүүлэх стратегийн зорилтот түлхэц болно гэдгийг мэдэгдсэн байна.

Neusser улмаар цоо шинээр 2.0 литрийн 4 цилиндртэй хос турбо бүхий дизель хөдөлгүүрийг энэ жилийн сүүлээр танилцуулж дараа үеийн Пассат загварт суурилуулж зах зээлд танилцуулахаа мэдэгдсэн байна. Тус хөдөлгүүр нь 236 морины хүчтэй юм байна.