БҮРЭН ЗОГСОЖ БАЙЖ ДАРААГИЙН АРААНДАА ХИЙГЭЭРЭЙ №184
Богино зайд маневр хийж байгаа жолооч нар бүрэн зогсолт хийгээгүй үедээ машиныхаа арааг D-ээс R лүү R-ээс D-рүү хурдан хурдан хийх, өндөр хаазтай үедээ араанд хийх зэрэг нь анзаарагддаг.
Энэ үйлдэл нь хурдны хайрцгийн дискүүд, чагтан гол, кардан гол, урд/хойд редуктор, 5 булын шарик зэргийн эдэлгээг түргэсгэдэг сул талтай. Тиймээс хөдөлгөөнөө бүрэн зогсоосны дараагаар сонгосон араандаа хийж байгаарай.
ЭСРЭГЭЭРЭЭ АРААНД ХИЙНГҮҮТ ЛҮК ЛҮК ГЭСЭН ДУУ ГАРЧ БАЙВАЛ ЮУНД БАЙГАА ВЭ?
Энэ тохиолдолд байж болох түгээмэл гэмтлүүдэд доорх зүйлс орно.
- Захын дамжуулагч
- Таван бул
- Чагтан гол
- Урд/хойд редуктор гэх мэт араа шүдний илэгдлээс дээрх дуу гарч болно.
Дээрх гэмтлийг үл ойшоож удаан явбал илүү ноцтой гэмтэлд шууд хүргэх аюултай тул мэргэжлийн газруудад шалгуулж засуулаарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn