ХУУЧИН АВТОМАШИН АВАХАД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ №180

Хэрэв та хуучин автомашин авах гээд сонголтоо хийж буй тохиолдолд автомашин мэддэг хүн дагуулж явж сонголтоо хийх нь хамгийн зөв юм. Мөн хуучин автомашин авах гээд сонирхож байхдаа ичиж зоволгүй, нэрэлхэлгүй сайн үзэж харах нь таны сонголтод маш хэрэгтэй. Хэрвээ та худалдан авахаар сонгосон бол машинаа техник үйлчилгээний төвүүдээр шалгуулж бүрэн техникийн үзлэг хийлгэх шаардлагатай. Ингэснээр таны машинд асуудал ирвэл та худалдагчтай харилцан тохирон үнийн уян хатан бодлого явуулж болох юм.

Автомашин худалдан авахдаа эхний шалгах зүйл бол кузовын байдал юм.

Шалгах: Урд копутны нэг өнцгөөс дагуулаад хойшоогоо нь сайн ажих хэрэгтэй. Хэрвээ будганд орсон бол замасктай нь мэдэгдэж тэгш хэм нь алдагдсан байгаа. Сэжигтэй гэж үзсэн газраа замаск шалгадаг соронзой балаар татаж үзэх хэрэгтэй. Хэрвээ замаск орсон бол соронз татахгүй. Мөн будганд орсон машины хаалганы доод резин ярж үзэх, гадна дотно талын хуванцар тоноглолуудыг сайтар ажхад заавал будагны толбо үйлдсэн байдаг.

Хөдөлгүүр асалтыг шалгах

Шалгах: Түлхүүр түлхээд бүх асах ёстой гэрлүүд хянах самбар дээр асаж байна уу үгүй юу гэдгийг шалга. Лямбда датчик, өндөр даралтын бензин насосны ламп зэргийг сугалаад авчихсан тохиолдол бий учир нь хянах самбар дээр эдгээр датчикнуудуудын гэрэл асахгүй болсноор таны худалдан авах гэж буй машиныг асуудалгүй хэмээн танд итгүүлэх гэсэн оролдлого юм. Иймээс үүнийг шалгах хэрэгтэй. Харин одоо машинаа асааж үзхэд гар тоормозноос бусад гэрэл хурдан унтрах ёстой. Унтраагүй үлдсэн хянах самбар дээрхи лампнууд тэр бүгдийг шалгах эсвэл эвдэрсэн гэдгийг сануулж байгаа юм. Үүний дараа машинаа унтрааж түлхүүрээ 1 түлхэх буюу ACC горимд тавьхад (Хөдөлгүүрээ асаахгүй) маслын гэрэл шууд асахгүй хэсэг хугацааны дараа асч байгаа бол хөдөлгүүр хуучраагүй сайн байгаагүй шинж юм. Учир нь моторт үүссэн даралт хэвийн зөвхөн тахир голын жийргэвч холхивчоор даралт маслотай цуг хэвийн горимоор алдагдаж байна. Харин түлхүүрээ тулхэхэд гэрэлнүүд шууд эргээд асч байвал мотор компрессөр алдаж байна хөдөлгүүр хуучирч байна гэсэн үг юм. Мөн мотороо шалгахдаа масло-н тосоор нь шинжиж болдог. Моторын масло-г гар дээрээ дусаагаад эмэрч үзхэд ямар нэгэн металл үртэсэрхүү зүйл мэдэгдэж байвал тахир голын укладаш гэмтсэн, харин тараг шиг иссэн эсвэл ундааны хөөс шиг юмтай байвал гавлын жийрэг, хамаг жийрэгнүүд нь хэт халснаас болж сэт явсан гэсэн үг юм. Халаачихсан мотор л иймэрхүү шинж тэмдэгтэй байдаг. Хэрэв зэв шиг бор юмтай байвал мотор нь нэг бус удаа халсны дохио юм.

Явах эд анги шалга

Шалгах: Машинаа домократоор өргөөд дугуйгаа баруун зүүн талаас нь бариад холхиулж үзэх хэрэгтэй. Хэрвээ хөдөлгөөн байвал энэ нь жолооны хүрдний илүү хөдөлгөөн буюу жолооны механизм гэмтэлтэй гэсэн үг юм. Харин дугуйныхаа дээд доод талаас нь бариад холхиулж үзхэд холхио байвал энэ нь гар, шарьниер,таван бул зэргийн гэмтэй байна гэсэн үг юм. Мөн тоормозны шаланкуудын бүрэн бүтэн байдлыг сайн шалгаж үзэх, пүрш амортизатороо шалгаж үзэхдээ машиныхаа нэг өнцөг дээр нь гараараа дараад савлуулж үзхэд машин тэгш хэм буюу ганхахгүй маш хурднаар хэвийн нөхцөл буюу ганхахаа больж байвал асуудалгүй байна гэсэн үг юм.