VOLVO ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙН СУУДЛЫН ЦОО ШИНЭ САНААГ ТУРШИЖ БАЙНА

Хүний хүсэл хэрэгцээ яаж өөрчлөгдөн хөгжиж, хаана, хэзээ, яаж дуусахыг хэн ч тааварлаж чадахгүй билээ.

Автомашины шилдэг үйлдвэрлэгч VOLVO компани бага насны хүүхэдтэй аав, ээжүүдийг бяцхан үрээ тухтай, аюулгүй тээвэрлэх боломжтой аюулгүйн суудлын шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр туршиж байна.

Компанийн инженерүүдийн сэдсэнээр урд зорчигч талын суудал дээр ямар ч төрлийн аюулгүйн хүүхдийн суудлыг суурилуулах боломжтой суурийг бий болгожээ. Энэ арга нь хойно суугаа ээж эсвэл аав нь урд суугаа хүүхэдтэйгээ нүүр нүүрээ харалцан боломжийг олгодгоороо давуу талтай.

Дээрх аргийг туршсан XC90 загвараа тун удахгүй Шанхай хотод олон нийтэд үзүүлэн танилцуулах бөгөөд компанийн – дотоод загвар боловсруулалт, хяналтын хэсгийн ахлах Тиша Жонсон энэ талаар хэлэхдээ: “Бид бага насны хүүхдийг автомашинд тухтай, аюулгүйгээр хэрхэн тээвэрлэх, жолоо барьж явахад яавал анхаарал болгоомж алдахгүй явж болох вэ? гэж судалсны үндсэн дээрээс дээрх санааг хамгийн боломжит гэж үзсэн хэмээн хэлсэн байна.

Нэгэн ээжээс урд зорчигчийн суудал дээр аюулгүйн суудлыг нь суурилуулан хэрэглэх нь танд ямар санагдаж байна вэ? гэж асуухад:

Хүүхдээ тээвэрлэх, авч явахад надад их амар байна. Учир нь хойд асуудал дээр суулгах нь толиндоо зөвхөн хүүхдийнхээ нүдийг харж явдаг байсан бол одоо харин хүүхдийнхээ үйл хөдлөл болгоныг нь алдалгүй харж, хүүхэд аав, ээжийгээ бүтэн харж илүү сайн харилцаатай зорчих боломжийг олгож өгсөн давуу талтай байна гэжээ.

Мөн энэ шийдэл нь бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зөвхөн арын суудал дээр суулгадаг, хүүхэд, ээж, аавуудын хоорондын харилцаанд тулгардаг асуудлыг шийдсэн дэлхий дээрх хамгийн бүтээлч шийдэл болоод байна.