ТАНЫ ЗААВАЛ ЯВЖ ҮЗЭХ ЁСТОЙ ДЭЛХИЙН 20 ГАЙХАЛТАЙ ЗАМ (II ХЭСЭГ)
Өдөр бүр ажил гэрийн хооронд танил болсон замаар явж байна уу? Нөгөө л эргэлт, нөгөө л зам, нөгөө л барилгын хажуугаар явсаар дэлхий ертөнцөд өөр зам байдгүй юм шиг төсөөлсөөр сууна уу? Тэгвэл дэлхийн дахинд ямар гайхамшигтай үзэсгэлэнтэй замууд байдгийг харцгаая.
11. Stelvio Pass /Итали/
2700 метрийн өндөр Италийн Алфийн нуруунд тавигдсан энэхүү 48 ширхэн хурц эргэлт бүхий зам нь адал явдал хайсан жолооч, мотоциклчин, дугуйчдын зорьдог газрын нэг юм. Учир нь энэ зам 24 км үргэлжилдэг. Хамгийн сайн дугуйчин хүртэл 2700 метрийн өндөрт дугуйгаа жийсээр байж чадна гэж үү?
12. Transfagarasan Highway /Румын/
1970-аад онд баригдсан энэхүү хурдны зам нь эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн ба Трансилванийн болон Валахигийн хурдны замтай нүхэн гарц, гүүр, хэд хэдэн давхар замаар холбогддог.
13. Col de Turini /Франц/
Францын алдарт The Tour de France, Мonte Carlo rally зэрэг алдарт уралдаан энэхүү уулын замаар дайрч өнгөрдөг. Үе үеийн алдарт тамирчдын чансааг шалгадаг уулын замын нэг юм.
14. Khardung Pass /Энэтхэг/
5300 метрийн өндөрт байх тус зам нь машинаар явж болох хамгийн өндөрт байрлах замын нэг юм. Энэ замаар адуу, тэмээгээр явж болдог ба маш өндөр, огцом эргэлт элбэгтэй тул хэт эмзэг болон мэдрэмтгий хүмүүс явахад хүрвэл вакцин хэрэглэхийг зөвлөдөг байна.
15. Amalfi Coast /Итали/
Италийн үзэсгэлэнт тосгонуудаар дайрч мушгиралдан явах 2 эгнээ замаар байгалийн сайхныг биширч, Италийн хамгийн үзэсгэлэнт эрэг Amalfi Coast, Турхириний далай зэргийг харах боломжтой. Нутгийн эрэлхэг жолооч болон нүд нь бүлтийх шахам байгалийн үзэсгэлэнг бишрэх жуулчид зэргийг та эндээс олж харах болно.
16. Guoliang Tunnel Road /Хятад/
Ихэнх алдарт замууд мушгиралдсан байдал, огцом эргэлтээрээ алдартай байдаг бол зарим нь харагдах байдлаараа өөрсдийн нэр хүндийг олж авдаг. Хятадын Хөнан мужийн Guoliang tunnel сүүлийн ангилалд шууд орох нь тодорхой. 1 км урттай энэ хавцалд ийм зам байгаад талархая.
17.Sani Pass /Өмнөд Африк/
Өмнөд Африкийн үзэсгэлэнт байгалийн дундуур тавигдсан олон замууд гоё, сайхнаараа нарлаг өмнөд Калифорнийн эрэгтэй харьцуулагддаг ч Sani Pass бол эдгээр замуудаас тэс өөр юм. Уул сүлжин тавигдсан сүрдмээр зам дагуу онхолдсоны улмаас олон машины сэг хэвтэх бөгөөд нэгэнт уулын оройд гарчихвал үгээр хэлэмгүй үзэсгэлэнг олж харах болно.
18. West Coast of the South Island /Шинэ Зеланд/
Алдарт бөгжний эзэн цуврал дээр энэхүү газар гардгийг та санаж байна уу? Тасманы ширэнгэн ой, Шинэ Зеландийн Альпын нуруу даган ургасан өтгөн ой гээд энэ замыг чимэх зүйл зөндөө.
19. Trollstigen, хоч нь "Troll Ladder" /Норвеги/
Викингчүүдийн төрөлх нутагт байх энэхүү зам 11 муруй эгэлттэйгээс гадна уулын оройгоос урсах хүрхрээ хөндий даган урсдагаараа онцлогтой.
АНУ-ийн Аляск мужийн дундуур 217 км үргэлжлэх хурдны зам. Онгон дагшин, хүний гар хүрээгүй гэдгээрээ энэ муж алдартай. Энэ зам өмнө нь анчдын ан хийхдээ явдаг зам байсан бол одоо амарч зугаалж, байгалийн сайханыг мэдрэх гэсэн хүмүүсийн явдаг зам болжээ.