ИТАЛИ ЗАМ ЯМАР БАЙДАГ ВЭ?

Итали. Бетон, төвлөрсөн халаалт, пицца, хатуу хучилттай замын эх орон. Харин XX зуунд тэрхүү замаа төлбөртэй болгосноос хойш өдгөө 60 жил өнгөрчээ. Нийтлэлч Игорь Моржаретто Италийн хурдны замын талаар ийнхүү өгүүллээ.

Италийн зам тээврийн дэд бүтцийн ихэнх хувийг төлбөртэй хурдны зам эзэлдэг. Улсын эрх мэдэлд байдаг урсгал тус бүртээ хоёр эгнээтэй эдгээр зам хязгаарлагч, хаалт, замын тэмдэг тэмдэглэгээ болон гэрэлтүүлэгтэй. Зам нь жижиг хот, төвлөрсөн суурин газраар дайрч гардаггүй болохоор 130 км/ц хурдаар нисч болно.

ХЭД ВЭ?

Тээврийн хэрэгслийн ангилал, туулсан замын уртаас үүдээд зам ашигласны шимтгэл харилцан адилгүй байдаг. Үнийг тооцож гаргахын тулд нэгж тарифыг туулсан километрээр үржүүлээд 20% НӨАТ нэмнэ. Нэгж тариф нь тээврийн хэрэгслийн ангилал, замын тухайн хэсгийн онцлог (уулархаг нутаг, хээр тал) гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалдаг юм. Энгийнээр тайлбарлавал суудлын тэргээр 1 км авто зам туулахад 7-9 евро цент (0,07) байдаг. Тэгэхээр ийнхүү сайхан засмал замаар Флоренцаас Милан хүртэл (305 км) давхихад ойролцоогоор 22 евро болох аж.

Түүнчлэн, энэ улсад туннелиэр зорчиход шимтгэл авдаг юм. Итали, Францын дунд орших алдарт Монблан уулыг нэвтэлсэн 12 км туннелиэр нэг талдаа зорчиход 41,4 евро, хоёр талдаа 51,60 евро болдог. Италийг Швейцартай холбодог 6 км урттай Сен-Бернар туннель нэг талдаа 14,70 евро бол хоёр талдаа 19,90 евро юм. Мөн Италийг Францтай холбодог 13 км Фрежюс туннелиэр зорчвол нэг талдаа 41,4 евро, хоёр талдаа 51,60 евро төлнө.

Австриас Итали хүрэх хамгийн үзэсгэлэнт байгальтай Тиммелийн уулын замаар зорчиход ч мөнгө төлнө. Урт нь 32 км, уулын оргилын түвшний хэлбэлзэл 2,5 км энэхүү үзэсгэлэн төгс газраар явбал 12 евро, хоёр талдаа 14 евро байдаг.

ЯАЖ?

Маш хялбар: төлбөртэй зам руу орохын алдад оператор эсвэл автоматаас тасалбар авч мөнгөө гарц дээр бэлнээр эсвэл картаар төлнө. Гол нь орж гарах шугамаа зөв сонгох хэрэгтэй. Үүнд, мөнгөө бэлнээр болон картаар төлөх жолооч нар цагаан болон цэнхэр шугам эзэлнэ. Харин телепасс буюу мөнгөө салхины шилэн дээр суурилуулсан электрон төхөөрөмжөөр төлөх жолооч нар шар шугам руу орж ийм төхөөрөмжгүй жолооч нарыг шар эгнээ байр эзлэхийг хатуу хориглодог байна.

Туулайчлах гэж завдсан жолооч багадаа 300 еврогоор торгуулдаг. Үүнийг замын цагдаа (polizia stradale) хянаж ийн үйлдэл олон дахин давтагдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсдэг юм. Тиймээс зорчиж буй замаа дуустал тасалбараа хадгалах нь нэн чухал шүү!

ХЭН?

Италийн хурдны (төлбөртэй) замыг Autostrade гэдэг компани хариуцдаг юм. Тус компанийн эрх мэдэлд зөвхөн Италийн 3000 км урттай авто зам байгаад зогсохгүй Бразил, Чили, Энэтхэгийн 2000 км зам орно. Анх Autostrade компанийг 1958 онд улсын оролцоотойгоор байгуулж 1964 онд Милан-Неаполь чиглэлд А1 гэдэг 800 км урттай анхны төлбөртэй авто замыг нээсэн юм.

Гэснээс, 1990 онд Италид хамгийн анхны телепассыг нэвтрүүлснээс хойш АНУ, Их Британи, Франц, Латин Америкийн орнуудад тархаж эхэлсэн түүхтэй. Өнөөгийн байдлаар Италид 8 сая гаруй жолооч телепасс төхөөрөмжтэй аж.

Хэдэн жилийн өмнө Autostrade компани хувьчлагдаж Benetton групп хамгийн том хувьцаа эзэмшигч нь болжээ. Энэ бизнес ашиг сайтай учраас бага гарын хувьцаа эзэмшигчдийн дунд мянга мянган жирийн итали иргэд байдаг юм.

ЯВАХ УУ?
  • Аялагч нарт хандаж хэдэн зөвлөгөө өгье.
  • Хурдны замын зүүн талаар явдаггүй. Гүйцэж түрүүлчихээд тэр даруйд баруун талын эгнээ эзлэх хэрэгтэй.

цэс төгсгөлгүй эгнээ байр сольж болохгүй. Мөн баруун талаар гүйцэж түрүүлэх, тэр тусмаа шороон замаар гарч гүйцэж түрүүлэхийг хатуу хориглодог юм. Замын цагдаа нар замын дүрмийн биелэлтийг хангаж ажилладаг. Гэхдээ гол үүрэг нь автомашины хөдөлгөөний урсгалыг зохицуулахад оршдог учраас бага зэргийн зөрчил гаргахыг хэн ч тоодоггүй.

Италид хурдны замаар явах нь жирийн авто замаас хоёр дахин хугацаа хэмнэдэг. Мэдээж төлбөргүй зам гэж байдаг ч ихэвчлэн ганц урсгалтай эсвэл олон тооны хот, тосгоноор дайран өнгөрдөг. Хаяа уулаар тавьсан мушгиа нарийн зам тааралдах ч эндхийн байгалийн хосгүй үзэсгэлэнг хараад зарцуулсан цаг зав илүү явсан хэдэн километрийг хором ч харамсахгүй.