РАДИАТОРЫН ИЛҮҮДЛИЙН САВ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ? №215

Моторын тосны түвшинг шүүб татаж үздэгтэй адил хөргөлтийн шингэний хэмжээг илүүдлийн савны хэмжээ буюу MAX & MIN (Low&High) хэмжигдэхүүнээр түвшинг хэмжиж нэмэх эсэхээ мэднэ. Хөдөлгүүр ажиллаж байх үед температурын өөрчлөлтөд хөргөлтийн шингэний эзлэхүүн ихсэж, багасдаг. Шингэн халсан үед радиатор дотор тодорхой хэмжээний даралт үүсч байдаг. Энэ даралтыг радиаторын таг тохируулж илүүдлийн сав рүү халсан үед юүлж, хөрсөн үед илүүдлийн сав буцааж сорох ажиллагаатай байдаг.

Машин халсан хөргөлтийн шингэний эзлэхүүн тэлж радиаторын тагны хавхлагыг түлхэн онгойлгож илүүдлийн саванд юүлэгддэг. Хөргөлтийн шингэн хөрөхөөр эзлэхүүн багасаж радиатор дотор вакуум орчин үүссэнээр шингэн илүүдлийн савнаас буцаж сорогддог. Мөн үүссэн хийг илүүдлийн сав өөртөө шингээж авах бүр ихээр халсан үед тагныхаа туслалцаатай үлээж гаргах үүрэгтэй.

Зөвлөгөө

  • Та илүүдэл савныхаа хэмжээг шалгаж тосол нэмэх эсэхээ шийдэж байгаарай. MIN хэмжээ дээр байвал нэмэх шаардлагатай.
  • Хэрвээ та хөргөлтийн шингэний түвшинг шалгах гэж байгаа бол мотор хөрсөн үед нь хөргөлтийн шингэний тагийг болгоомжтой нээж, нэмэлт илүүдлийн савын хамтаар шалгана. Багассан, нэмэх шаардлагатай үед радиатор болон илүүдлийн сав аль аль руу нь нэмнэ.

Q: Зун хөдөө явж байгаад ус хийцэн.Одоо усаа асгаад тосол хийх санаатай.Радиаторын доод талд нь нэг крант байна лээ.тэрүүгээр нь асгаад тосолоо хийчихвэл яах бол.Ус нь бүрэн гүйцэд гарах болов уу.
A: бүрэн хэмжээгээр асгарахгүй, моторт тодорхой хэмжээгээр үлдэнэ. Гэхдээ таны аргаар хийхдээ өндөр температуртай -50 градус хөлдөх шингэн хийвэл асуудалгүй. Устай холилдоод хөлдөх градус багасаад -35 орчим болж магад. Хийсний дараа манай дээр ирж градусаа хэмжүүлж болно.

Q: Хөдөө байдаг юмаа.Аляска л хийдэг шдээ.Хөдөө олдоц их байдаг учраас.бүх усаа асгачихаад жоохон асаавал яах бол?
A: 2 удаа сольчих. Хийхдээ радиатороор нь усаа асгаад, тосолоо нэмээд, машинаа асаагаад, паарыг халуун үлээдэг болтол жигд хазлаарай. Тэгээд 1 өдөр бүтэн явчих. Маргааш нь дээрх үйлдлийн дагуу дахиад соливол хөргөлтийн шингэн дэх усны хэмжээ багасна.

Q: orj irsen ulaan tosol her we asgaad ooriig hiisen ni deer vv?
A: orj irsen mashiniihiig zaaval shalguulaarai. Ihenh ni -20C d holdohoor baidag shu