ХӨРГӨЛТИЙН СИСТЕМ ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ? №068

Хөргөх систем нь хөдөлгүүрийн хэт халсан эд ангийн дулааныг авах, хөрснийг халаах замаар түүний ажиллагааны хамгийн ашигтай дулааны горимыг барьж байх үүрэгтэй.

Хөдөлгүүрт ажлын холимог шатахад үүсч буй дулаан нь 2000°С-д хүрдэг байна. Энэ дулаанаас болж хөдөлгүүрийн эд анги ялангуяа цилиндр, гавал, поршен зэрэг эд анги хамгийн их халдаг. Ингэж халахад нийт ялгарсан дулааны 20-35% нь зарцуулагдах ба ашигтай ажилд (бензин хөдөлгүүр) зөвхөн 20-35% нь шилждэг. Хөдөлгүүр хэт халснаас түүний чадал буурах, тулш зарцуулалт ба эд ангийн элэгдэл ихсэх, тосны чанар муудах тул илүүдэл дулааныг зайлуулах шаардлага гардаг.

Мөн хэт хөрөх нь хөдөлгүүрийн эд ангийн ажиллагааны таатай горимыг хангаж чадахгүй, удаан эдэлгээнд муугаар нөлөөлдөг. - Автомашины хөргөх системийг шингэний ба агаарын гэсэн хоёр үндсэн төрөлд хуваадаг. Орчин үеийн автомашин ихэвчлэн шингэн хөргөх системтэй болсон нь агаараар хөргөхтэй харьцуулахад дуу чимээ бага, хүйтэнд асаахад хялбар, дулаан нөхөх ба илүүдэл дулааныг авах чадвартайд оршино.

Шингэний хөргөх системд хөдөлгүүрийн доторхи усны цамц, шингэн гаргах оруулах хоолой, радиатор, усны шахуурга зэргээс бурдэх битуу хурээнд эргэлдэх шингэнээр болон агаарын урсгалаар дулааны горим зохицуулагдаж байдаг. Хөдөлгүүрийн хөргөх системийн ерөнхий бүдүүвчийг зурагт харуулав.

Радиатор усны цамцтай резинэн хоолойгоор холбоотой ба хөдөлгүүрээс ирсэн халуун усыг хөргөх үүрэгтэй. Радиатор уурын болон сийрэлтийн хоёр хавхлаг бүхий тагаар таглагдах ба Үүнийг хөргөлтийн битүү (хаалттай) систем гэдэг.

Битүү системд илүүдэл даралт 100 кПа (1 кг/см2) байх тул хөргөх шингэний буцлах температур 120°С хүрдэг байна. Систем дэх даралт ихсэссэн тохиолдолд уур радиаторын тагны хавхлагаар дамжин илүүдлийн гуурсаар гарах ба сийрэлт болсон үөд нөгөө хавхлагаар дамжин агаарт холбогддог. Хөргөх системийн шингэнийг шахуургаар албадан сэлгэх ба тахир голоос дамжуулга авдаг. Хөргөх шингэн хөдөлгүүрийн эд ангитай шүргэхдээ халж, дээд резинэн хоолойгоор дамжин радиаторт ордог.

Цаашид радиаторын гуурсуудаар салбарлан урсахдаа сэнсээр сорогдон хөдөлгөөний эсрэг улээж байгаа агаарын урсгалаар хөргөгддөг байна. Хөрсөн шингэн шахуургаар дамжин хөдөлгүүрт орж, эд ангийн илүүдэл дулааныг авдаг Ийм маягаар шингэн байнгын эргэлтэд байх ба усны халсан хэмжээг тусгай термометрээр жолооч хянаж байдаг. Хөдөлгүүрийн дулааны хамгийн ашигтай горим нь гавал дахь шингэний халалт 80-100°С байхад гэж үздэг.

Хөдөлгүүрийн ийм дулааны горимыг аль болох богино хугацаанд хангах үүднээс хөргөх системд термостат тавьдаг. Хөдөлгүүрийн халуун хэвийн хэмжээнд хурээгүй үөд термостатын хавхлаг хаалттай учир радиотараар шингэн орохгүйгээс хурдан хална.

Энэ үед шахуургаар шингэн дамжин хөдөлгүүрт очиж халдаг бөгөөд хөргөх шингэний ийм эргэлтийг бага тойргийн сэлгээ гэдэг. Цаашид хөргөх шингэн халсаар хэвийн хэмжээнд хурэхээр хавхлаг онгойж их тойргоор, өөрөөр хэлбэл радиатороор шингэн орж хөргөгдөөд эргэж хөдөлгүүрт ирдэг.

Термостатын хавхлагийн онгойх нь ус халах тутам ихсэж хөдөлгүүрийн ажиллагааны дулааны горимыг зохицуулж байдаг байна. Зарим автомашинд ялангуяа ус хийсэн тохиолдолд агаарын урсгалын хэмжээг тохируулж байдаг хаалт радиаторын өмнө тавьсан байдаг.

Мөн агаарын урсгалын хучийг зохицуулах зорилгоор далбангийн алхмыг өөрчилдөг буюу шингэний халуун шаардлагатай хэмжээнд хүрсэн тохиолдолд сэнсийг эргуулж эхэлдэг зэрэг автомат төхөөрөмжүүдийг тавьдаг тохиолдол ч байдаг. Сүүлийн үеийн автомашин шингэний илүүдлийн савтай хөргөх системтэй бөгөөд уг савыг системийн дээд цэгт байрлуулсан байдаг.

Илүүдлийн сав радиаторын хоолойтой гуурсаар холбогдох ба тагаараа агаарын салхилжуулалт авдаг байна. Уурын хавхлаг онгойсон үед илүүдэл шингэн болон уур илүүдлийн саванд орох ба хөргөх шингэн багассан тохиолдод уул савнаас усаа радиаторт буцааж нөхдөг байна. Ийм замаар хөргөх систем дэх шингэний дулаан тогтмол баригдан албадан эргэлтэнд орж байдаг.

Эл хөргөх системийн бас нэг онцлог бол хоёр хавхлагтай термостат тавьж дулааны ашигтай горимыг барьж байдагт оршино. Хөдөлгүүрийн дулаан, хэвийн хэмжзэнээс бага байхад термостатын доод хавхлаг хаалттай байх учир шингэний эргэлт радиатороор явахгүй. Шахуурга шингэнийг цилиндрийн эргэн тойрны хөргөх цамцанд цаашид гавалд шахдаг байна.

Гавлаас гарсан шингэн төрмостатын дээд хавхлагаар дамжин шахуургад орох ба богино эргэлтээр сэлгээ хийнэ. Үүний зэрэгцээ бага зэргийн шингэн гавал дэх усны цамцнаас карбюраторын холимгийн хөндийн эргэн тойрны болон оруулах хоолойн хөргөх сувгаар дамжих (зарим орчин үеийн автомашинд) ба халаагуурын хавхлаг онгорхой үөд халаагуурын радиаторт ордог.

Салхиар хөргөх системд гавал ба цилиндрийн хөргөх гадаргууг ихэсгэх зорилгоор тэдгээрт олон тооны хавирга гаргаж өгдөг. Ийм системд хөдөлгүүрээс дамжуулга авдаг хучтэй сэнс тавьж туугээрээ агаар улэзлгэн хөдөлгүүрийг хөргөдөг. Салхиар хөргөх систем хийцийн хувьд энгийн бөгөөд хуйтний улиралд хөлдөлтөөс болж систем гэмтэхгүй болно. Харин хөдөлгүүрийн ажиллагааны үөд дуу шуугиан ихтэйн гадна олон болон цуваа цилиндртэй хөдөлгүүрийн хөргөлтөд тохиромж муутай юм.

Хөргөх системийн бүтэц ба хийц

Хөргөх системийн үндсэн эд анги нь хөргөх цамц ба радиатор болно. Хөргөх цамц гэдэг нь цилиндрийн эргэн тойрны болон гавал дахь шингэн агуулах хөндий юм. Цилиндрийг хөргөхөд цамцны хэмжээ чухал ач холбогдолтой. Иймд цамцны хэмжээ их байх нь хэт халахаас ууссэн илүүдэл дулааныг шингээх, тослох системийн тосыг хөргөх ажлыг идэвхжүүлдэг.

Цилиндрийн эргэн тойрон хөргөх цамцтай хийснээр, халснаас болж үүсэх цилиндрийн хэв гажилтыг жигдрүүлдэг юм. Мөн хөдөлгүүрийн хавхлагийг тэнхлэгийн хувьд бага зэргийн хазайлттай суулгадаг явдал дээрхтэй холбоотой болно. Радиатор нь хөргөх шингэний авсан дулааныг хөдөлгүүрийн эд ангиас агаарын урсгалд дамжуулж дулаан солилцуулах төхөөрөмж мөн. Радиаторын дээд саванд хөргөх шингэн хийхэд зориулсан таглаа бий.

Таглаа нь том пүршээр шахсан уурын ба жижиг пурштэй агаарын хавхлагатай. Систем дэх даралт 145-160 кПа хурэхээр хавхлаг онгойж, уур радиаторын хоолойд байгаа гуурсаар агаарт эсвэл илүүдлийн саванд очдог. Систем дэх даралт багассан үед оруулах хавхлага онгойж, гаднаас агаар оруулдаг.

Радиатор нь үндсэндээ дээд ба доод шингэн агуулах сав, тэдгээрийн хооронд холбосон тусгай хэлбэр бухий хөндлөн огтлолтой гуурснуудаас бурдэнэ. Радиаторын дээд ба доод савнуудад хөдөлгүүр болон хөргөх шахуургад холбосон хоолой гагнаж өгсөн байна. Гуурсны огтлол дугүй, зууван дугүй, хавтгай ба дөрвөлжин зэрэг янз бүрийн хэлбэртэй байх ба тэдгээрийг салхины урсгалыг чиглуулэгч хуудаснуудаар тусгаарласан байдаг.

Радиаторыг хурээнд хийж хөдөлгүүрийн өмнө байрлуулдаг бөгөөд тусгай тулгуур буюу автомашины аралд зөөлөвчтэй бэхэлдэг. Нилээд түгээмэл нь хуудсан ба туузан гуурс бухий радиатор юм. Эхнийх нь радиаторын гуурсыг шатрын хөлөг маягтай байрлуулж, тэдгээрээр хөргөх шингэн салбарлах ба завсраар нь агаар урсаж өнгөрнө. Харин салхины урсгалын талбайг нэмэгдуулэх чиглуулэвч хуудаснуудыг зэрэгцээ байрлуулсан байдаг.

Туузан гуурстай радиаторт давалгаалсан маягийн туузаар салхины урсгалыг чиглуулэх ба энэ нь хөргөлтийн гадаргууг нэмэгдуулдэг байна. Радиаторын үндсэн эд ангийг (гуурс, арьс ба салхины урсгалыг чиглуулэвч хуудас) гууль хурэл ба зэсээр хийдэг. Радиаторыг хөргөх системийн бусад эд ангитай зөөлөн хоолойгоор холбож өгснөөр хөдөлгүүр болон радиаторын хооронд бага зэргийн хөдөлгөөн байх боломж олгосон. Ихэнх автомашины шингэний шахуургын бутэц, хийц үндсэндээ адил бөгөөд хөдөлгүүрээс эргэлт авч, туунд бэхлэгдсэн байдаг.

Зурагт харуулсан шингэний шахуургын холхивчийн гэрийг ширмээр далбангийн арьсийг хөнгөн цагаанаар хийсэн байна. Шахуургын гол хоёр ширхэг үрлэн холхивч дээр эргэх ба тос тогтоох жийргэвчтэй байдаг. Голын нэг талд металл бул дээр суусан далбан ба өөрөө агшдаг жийргэвч, холхивчийн арьсанд тулсан тав зэрэг эд анги байрладаг.

Энэ жийргэвч шахуургаас шингэн алдахаас хамгаалдаг. Голын нөгөө төгсгөлд дамарны бул бэлэгдэх ба туунд дамар, сэнс хөдөлгөөнгүй бэхлэгдэж оосроор тахир голоос эргэлт авдаг. Шахуургын гол эргэхэд далбан шингэнийг төвөөс зугтах хучээр арьс руу цацах ба тэнд шингэн тусгай ховилд цугларан гарах хоолой руу чиглэнэ. Тахир гол минутад 3000 эргэж байхад шахуурга нэг минутад 240 л ус шахаж чадна.

Хөргөх чадвар оосорт дамжуулгын чанга сулын тохиргооноос ихээхэн шалтгаалдаг. Үүнийг тохируулах тусгай төхөөрөмжтэй ба олонхи автомашинд гөнөраторыг хөдөлгөн тохируулдаг байна. Оосрыг 40н хүчээр дарахад 10-15 мм орчим хотойж байх ёстой.

Оосор чангадсанаас генератор, усны шахуургын холхивч их элэгдэж оосор тасрах нь амархан болдог. Сэнс эргэхээрээ радиаторын гуурсаар хөдөлгөөний эсрэг чиглэсэн агаарыг сорон, радиатор дэх шингэнийг хөргөдөг. Сэнсийг металл болон металл бус материалаар хийх ба дөрвөөс найман далбантай байдаг. Түүний дуу болон чичиргээг багасгахын тулд далбанг хос хосоор бул дээр бэхэлдэг.

Сэнсийг усны шахуургаас тусдаа байрлуулах явдал байдаг. Энэ нь радиатороор дамжуулан сорж байгаа агаарын хэмжээ, хурд нь далбангийн тоо, ташилт болон шахуургын голын эргэлтийн давтамжаас шалтгаалдаг. Далбангийн ташилт эргэлтийн хавтгайд 35-40° орчим байдаг.

Сэнсний ашигт ажиллагааг дээшлэх зорилгоор түүнийг тусгай хүрээнд байрлуулахын зэрэгцээ үзүүрийг матаж өгсөн байдаг. Зарим автомашинд шахуургын голын эргэлтийг сэнсэнд дамжуулахдаа шууд бус тусгай цахилгаан удирдлагатай холбогчоор дамжуулдаг байна.

Хөдөлгүүрийн халуун шаардлагатай хэмжээндээ хурээгүй үөд цахилгаан холбовч ул ажиллах тул сэнс эргэхгүй, учир эд анги хурдан халдаг. Мөн зарим маркийн автомашинд радиаторын ард цахилгаан сэнс байрлуулан дулааны ашигтай горимыг барьж байдаг байна. Туузан гуурстай радиаторт давалгаалсан маягийн туузаар салхины урсгалыг чиглүүлэх ба энэ нь хөргөлтийн гадаргууг нэмэгдүүлдэг байна.