ECO ЖОЛООДЛОГО №226

Шатахуунд хэмнэлттэй 10 зөвлөгөө болон анхаарвал зохих хэдэн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.Бидний тэр болгон анзаараад байдаггүй хирнээ шатахуун хэмнэлтэд чухал нөлөө үзүүлдэг хэдхэн зөвлөмжийг та дагаж мөрдсөнөөр тодорхой үр дүнд хүрч чадах юм.

  1. Бага хаазаар хөдөлгөөнөө эхлүүлэх - Та намуухан бага хаазаар хөдөлгөөнөө эхлэх нь аюулгүй бөгөөд шатахууны хэмнэлтийг бий болгодог. Ойролцоогоор 20км/ц хурдыг 5 секундэд авахаар хөдөлгөөнийг аажуухан эхлүүлнэ үү. Ингэснээр та шатахуун зарцуулалтаа 11% хэмнэх болно.
  2. Огцом хурд авч, огцом хурд хассан жолоодлогоос татгалзах - Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь шатахуун зарцуулалтыг эрс нэмэгдүүлдэг. Урдаа явж буй автомашины зайг хянаж, хоорондын зайг хангалттай барьж, огцом хурд хассан болон огцом хурд нэмсэн жолоодлого хийхгүй байна уу. Хурдны өөрчлөлт ихтэй жолоодлого нь хотын гаднах замд шатахуун зарцуулалтыг ойролцоогоор 6% ихэсгэдэг.
  3. Хаазнаас хөлөө салгах - Та хаазны пидалиас шууд тормос гишгэлгүйгээр эртнээс хаазнаас хөлөө салгаж хөдөлгүүрийн тоормосыг ашиглана уу. Хөдөлгүүрийн тоoрмосыг тогтмол ашигласнаар хөдөлгүүрт шаардагдах шатахууны хэмжээ буурч шатахуун зарцуулалт багасна. Энэ үйлдлээр та, шатахуун зарцуулалтаа 2% бууруулах болно.
  4. Air condition-ны Хэрэглээг багасгах - Зуны халуунд гадна орчны температурт тохируулан кондишны хүйтнээр үлээх хэмийг байнга тохируулж байгаарай. Кондишны температурыг хэт багаар тавих нь шатахуун зарцуулалтад сөргөөр нөлөөлдөг. Гадаа +25 хэмээс бага дулаантай үед кондишн хэрэглэхэд ойролцоогоор 12%-р шатахуун зарцуулалт нэмэгддэг байна.
  5. Автомашинаа асаалттай (нормалдаж) удаан зогсохгүй байх - Хүн хүлээх, ачаа буулгах зэргээр машин зогсож байх үед автомашинаа унтрааж байгаарай. 10 минут асаалттай зогсоход ойролцоогоор 130 мл шатахуун зарцуулагддаг.
  6. Автомашинаа халаах хугацааг тааруулаарай - Автомашиныг халаасны дараа хөдөлгөөнийг эхлүүлэх нь хөдөлгөөнд оролцох үеийн шатахуун зарцуулалтыг сайжруулдаг ч машинаа халааж удаан зогсох нь шатахууны нийт зарцуулалтад сөргөөр нөлөөлнө. 5 минут халаахад ойролцоогоор 160 мл түлш зарцуулдаг байна.
  7. Замын түгжрэл, орон нутгийн замын талаарх мэдээллийг сайтар ашиглах - Түгжрэлд орох, холын замд төөрч илүү явалт хийх нь шатахуун зарцуулалтад муугаар нөлөөлнө. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээлэл болон газрын зураг зэргийг ашигласнаар та шатахуун болон үнэт цагаа хэмнэх болно. Та 50 минут явах замд 10 минут төөрөхөд (1 цагийн 10 минут нь илүү явалт) 14% илүү шатахуун зарцуулна.
  8. Дугуйн хийн даралтыг тогтмол шалгаж байх - Дугуйн хийн даралт бага байх нь шатахуун зарцуулалтад маш ихээр нөлөөлдөг. Дугуйн даралтыг зохистой хэмжээнд үйлдвэрлэгчээс заасан стандартынх нь дагуу байлгах нь шатахуун хэмнэх хамгийн үр дүнтэй арга юм. Хэвийн хэмжээнээс 50кРа даралт бага байх нь хотын замд 2,5%, орон нутгийн замд 4,3%, хурдны замд 4,8% илүү шатахуун зарцуулна.
  9. Шаардлагагүй ачаа ачихгүй байх - Шаардлагагүй, илүү ачаа тээвэрлэн явах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг учир ачаагаа буулгана уу. 100кг шаардлагагүй ачаанаас болж ойролцоогоор 3% илүү шатахуун зарцуулна.
  10. Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэх нь - Замын хөдөлгөөнд дүрмийн бус соёлгүй оролцох мөн бусдын хөдөлгөөнд саад учруулах газар машинаа байрлуулснаар түгжрэл үүсгэх үндсэн шалтгаан болж шатахууны илүү зарцуулалтыг бий болгоно. Дунджаар 40км/ц хурдтай явж байсан автомашины хурд 20км/ц болоход шатахуун зарцуулалт 31% нэмэгдэнэ.