ХҮЙТЭНД ХӨДӨЛГҮҮРИЙГ ХЭДЭН МИНУТ НОРМАЛДАХ ВЭ? (3 МИНУТ+САЙН ТОС)

1990 оноос өмнөх хөдөлгүүрийн болон тосны технологи хөдөлгүүрийг халаах шаардлага тавьж байсан. Харин технологи сайжирснаар удаан халаах шаардлагагүй болсон. Гэхдээ хэр удаан халаах вэ гэдэг нь харьцангуй ойлголт юм.

Хөдөлгүүрийг халаах гэж удаан нормалдах нь шатахуун зарцуулалтыг эрс нэмэгдүүлдэг. Бид шатахуун зарцуулалтыг 100 км 12 литр бензин иддэг гэж ярьдаг. Гэтэл удаан нормалдах үед километрийн заалт гүйхгүй мотор маань бензинийг хэрэглэсээр байгаа шүү дээ.

Ихэнх жолооч нар дулаахан салонд суух гэж автомашинаа удаан нормалддаг нь буруу биш. Гэхдээ манайх шиг хүйтэн уур амьсгалтай Канадын авто инженерүүд машинаа асаагаад 2-3 минут нормалдаад хөдөлгөөн хийж болно гэж зөвлөсөн байдаг. Учир нь хөдөлгүүр ачаалалгүй нормалдсанаас ачаалалтай явж байхдаа хурдан халдаг.

Өвлийн хүйтэнд тосоо зөв сонгож хийсэн бол асаасны дараа 2-3 минут болоод хөдлөхөд зүгээр. Энэ хугацаанд хөдөлгүүр С хүртэл халахгүй ч хөдлөөд явбал арай түргэн халах бусад хэсгүүд аажимдаа бүлээсэх нь мэдээж. Гэхдээ хөдөлгөөнийг зөөлөн эхлүүлж, замын нөхцөлдөө тохируулж удаан явах хэрэгтэй. Мөн удаан халаалаа гээд муу зүйлс байхгүй. Тиймээс сонголт хийх эрх нь танд бий...