БЕНЗИН ШҮҮРИЙГ СОЛИХГҮЙ УДСАНААР ХӨДӨЛГҮҮРТ ЯМАР ДОГОЛ ҮҮСЭХ ВЭ? №238

Түлшний шүүр нь бакнаас ирэх дизель түлшийг шүүн, өндөр даралтын шахуургад дамжуулах үүрэгтэй байдаг. Мөн ус тунадсыг ялгаруулах хэсэг, түлш татах шахуурга, хийг гадагшлуулах клапан зэргээс бүрдэнэ. Хийг гадагшлуулах шахуурга нь түлшний шүүр бөглөрч даралт ихэссэн тохиолдолд хийг гадагшлуулж, буцаах хоолойрүү түлштэй хамт юүлдэг.

Бензин шүүр нь бензин дэх бохирдлыг форсунк руу орохоос хамгаалах үүрэгтэй. Бүтцийн хувьд шүүх цаасны нягт сайтай учир өндөр даралтыг тэсвэрлэх чадвар сайтай. Ихэвчлэн хөдөө сум, багийн найдвартай бус шатахуун түгээх станц болон гар дээрээс шатахуун авсан тохиолдолд шүүр хамгийн хурдан бохирддог бөгөөд доорх шинж тэмдгүүд хөдөлгүүрт мэдрэгдэнэ.

  • Хөдөлгүүрт чичиргээ үүснэ
  • Хөдөлгүүрийн асаалтад догол үүсэж, асаалт удааширна.
  • Хөдөлгүүр гэнэт унтарна
  • Хөдөлгүүрийн ажиллагаа тогтворгүй болж, хий эргэнэ
  • Хөдөлгүүрийн дуу чимээ ихсэж, чадал нь буурна.
  • Check Engine шар гэрэл асна

Цилиндр болон поршений бүслүүрүүд (кольц) элэгдэнэ. Тиймээс та бүхэн сайн чанарын шатахуун хэрэглэж байх, найдвартай газраас шатахуунаа авах хэрэгтэй. Хэрвээ та түлшний шүүрийг солихоор шийдсэн бол зөвхөн оригинал бүтээгдэхүүн сонгож, хэрэглэж байна уу (цэвэрлэдэггүй, зөвхөн сольдог гэдгийг анхаараарай)