ГИЛЬЗ, БЛОК ГЭЖ ЮУ ВЭ? №241

#KNOWLEDGE

Орчин үеийн автомашины хөдөлгүүр хоёр механизм, таван системээс бүрдэнэ. Үүнд тахир гол, шатуны ба хий хуваарилах, хөргөх, тослох, тэжээлийн, асаах, гаргах, оруулах системүүд багтана. Бид одоо тахир гол,шатуны механизмд хамаардаг цилиндр болон блокны эд ангийг талаар авч үзье.

Цилиндрийн доторх ханыг гильз гэж нэрлэдэг. Дотор нь поршен ухарч, давших хөдөлгөөнийг гүйцэтгэх зориулалттай. Гильз нь блоктой хамт нэг цул эсвэл авагддаг гильц хэлбэрээр хийгдсэн байдаг. Цилиндр болон гильз нь поршенгийн хөдөлгөөнийг чиглүүлэхээс гадна хөдөлгүүрийн ажлын цикл явагдах хэсэг болно.

Авагддаг гильз нь цилиндрийн ажлын цикл явагддаг учир халуун болон элэгдэлд тэсвэртэй ширмээр цутгаж цилиндрийн блокт суулгасан байдаг. Цилиндрийн дотор талыг өндөр давтамжтай гүйдлээр хатааж элэгдэлд тэсвэртэй болгохоос гадна сайтар зорж толь мэт өнгөлдөг.

Эвдрэл, гэмтэл
  • Хөдөлгүүр хална
  • Тос идэлт ихэснэ
  • Хөдөлгүүр доголдоно

Засварлах арга
  • Хуучны машинууд авагддаг гильзтэй байсан тул гильзийг нь солиход болно
  • Сүүлийн үеийн машинууд блоктойгоо, бүрэн цутгалттай тул бүтнээр нь солих шаардлагатай. Үүнээс сэргийлэхийн тулд тохирсон тосыг нь хийх, хугацаанд нь солих, агаар шүүгчийг бохирдуулалгүй, нарийн шороо хөдөлгүүрт оруулахгүй.

Хөдөлгүүрийн блокон дотуур шингэн гүйх хөндийг хийж өгдөг ба үүнийг усан цамц гэж нэрлэдэг.

"Авагддаггүй гильз нь блоктой хамт цутгагдсан байдаг ба хийцийн хувьд маш нарийн зорж өнгөлсөн байдаг. Сул тал нь эвдрэл гэмтэл гарвал блоктой нь хамт солих шаардлагатай."

Блок

Хөдөлгүүрийн гол суурь болох бөгөөд хэвтээ хаалтаар тусгаарлагдах дээд хэсэгт нь гавал, доод хэсэгт нь тахир голын үндсэн хүзүү суух хормойноос бүрдэнэ. Түүнийг чанаржуулсан саарал ширмээр эсвэл хөнгөн цагааны хайлшаар цутгаж хийдэг.

Эвдрэл, гэмтэл
  • Хөдөлгүүрээс хяхтнасан чимээ гарах
  • Мотороос тос, тосоол гоожих
  • Мотор зогсож, эвдэрнэ.