BMW X6 TROPHY TRUCK БҮТДЭГ ТҮҮХ
Германы Моторспортын баг өндөр амжилт үзүүлэхийн тулд БМВ Х6 загвар дээр суурилсан трофи загварыг хийсэн байна. Мэргэжлийн авто спортын тамирчдад зориулан бүтээж байгаа бөгөөд түүнд найдлага маш ихээр тавьж байгаа юм.
1998 онд Мартин Кристэнсэн All German Motorsport багийг байгуулж өвөрмөц трофи трак бүтээхээр ажиллаж эхэлсэн байдаг. Анх гаргаж байсан концепт загвар нь маш өвөрмөц загвартай, хөнгөн жинтэй байсан бөгөөд үүгээр баримжаа аван урдаа хөдөлгүүртэй, хойд хамаарах тэнхлэгтэй трак загварыг хийхээр ханцуй шамлан орсон байна.
Цаг хугацааны явцад зарим сэлбэгийг шинээр зохиох шаардлага гарч байсан бөгөөд үүнийг баг хамт олны хүчээр шийдэж асуудлаас гарч байжээ. Трофи автомашиныг зохион бүтээх ажилд, шинэ сэлбэгийг дизайнчлах үүргийг Meziere Enterprises хариуцан ажилласан бөгөөд хөнгөн жинтэй, сайн загварын болгохын тулд маш их цаг хугацааг зарцуулсан аж.
Ихэнх трофи трак загварууд ойролцоогоор 2925 кг жинтэй байдаг бол AGM (All German Motorsport) Х6 нь 2025 кг жинтэй буюу 900 кг-аар хөнгөн болж чаджээ. Ингэснээр ангилалдаа ширүүн өрсөлдөгч нь болох үндэслэл болжээ. (сток Х6 загвараас 135 кг хөнгөн болсон).
Кузовыг Jimco Racing компани бүтээсэн бөгөөд энгийн трофи загвараас арлыг хөнгөн байлгах тал дээр анхааран ажиллаж өгсөн бол McGrath Fiberglass компани карбон файбер болон хөнгөн жинтэй бусад материалыг ашиглаж трофи тракийн кузовыг хийх ажлыг хариуцан ажилласан байна.
Хүчин чадлын хувьд AGM баг 725 морины хүчтэй V-8 Denzio хэмээх БМВ компанийн үйлдвэрлэсэн хөдөлгүүрийг сонгосон, улмаар AGM өөрсдийн гараар хөнгөн жинтэй яндангийн системийг хийж гүйцэтгэсэн байна. Энэ бүх гүйцэтгэлийг хийхэд та нэг жил шаардагдсан гэж бодож байж магадгүй, гэвч AGM баг түүнийг 7 сарын дотор л хийж гүйцэтгэсэн ажээ.
Нисгэгч Мартин өөрийн загварыг тестлэхдээ сэтгэгдэл маш өндөр байсан бөгөөд хөнгөн жинтэй трофи трак нь энгийн трофи тракаас илүү, өөр мэдрэмж төрүүлснийг хэлсэн байна. Эргэлтийн үед хурдаа богино хугацаанд хасдаг, мөн эргэлтийг хурдан давдаг гэх 2 гол давуу тал нь багийн амжилтад чухал нөлөөлнө гэж үзсэн байна.
Bryan Lyttle, AGM багийн ерөнхий инженер, бусад трофи трак бэлддэг багуудыг яагаад шинэчлэлт хийдэггүй талаар өөрийн бодлоо хуваалцсан бөгөөд. "Ихэнх багууд энгийн байдлаасаа гарах бодлогогүй байна, дизайн эсвэл техникийн дизайн гэх мэт зүйлсээс халширч байна. Уг нь энэ бүгдийг оролдвол бүгд бүтнэ." гэжээ.
AGM баг 2011 SCORE Baja 1000 уралдааны үеэр өөрсдийн загвараас тестийн жолоодлого хийсэн бөгөөд тийм ч их хүчлээгүй туршлага олох хэлбэрээр уралдсан байна. Уралдааны үеэр 2 дугуй болон хурдны хайрцгийг сольсон бөгөөд 2012 оны SCORE уралдаанд бэлтгэх бэлтгэл ажлаа ерөнхийдөө цэгцэлж чаджээ.
2012 оны улирлын анхны Laughlin Desert Challange уралдаанд анх удаа албан ёсоор оролцсон бөгөөд 2 өдөр болох уралдаанд тэргүүлэх гол зорилготой байсан юм. Гэвч тэдэнд асуудал үүсэж эхний өдрийн 5.6 дахь километрт хойд тэнхлэг нь эвдэрчээ. Багийн зүгээс үүнийг дараа өдөр нь засаж бэлэн болгосон байна.
2 дахь өдрийн уралдаан буюу багийн 2 дахь боломжит өдөр гарааны 10-р байраас тэмцээнд оролцож эхэлсэн ба явах эд ангид асуудал үүссэнээр хурд нь багасах болжээ. Гэсэн хэдий ч тэдэнд тэмцээнд түрүүлэх том итгэл байсаар байгаа бөгөөд AGM баг өөрсдийн үнэт зүйлсийг хэзээд гээхгүй, цаашид маш сайн бэлтгэж амжилттай оролцох итгэлтэйгээр тэмцээнийг өндөрлөсөн байна.
Матов хар өнгөтэй SUV загвартай кузов, маш том спойлер зэрэг нь түүнийг ирээдүй, AGM багийг амжилтад хүрэхийг баталж байгаа юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn